Биеийн тамирын эмчилгээний арга зүйн тэнхимийн танилцуулга   

Түүхэн товчоон

Хүн амын эрүүл мэндийг сайжруулах, орчин үед биеийн тамир спортын үр өгөөжийг зөв ашиглах зорилгоор ”Биеийн тамир эмчилгээний арга зүйч” бакалаврын зэрэглэлтэй мэргэжилтэн бэлтгэх сургалтыг Монгол улсын гэгээрлийн яам, ЭМНХЯ -тай хамтран ҮБТДС-ийн биеийн тамирын эмчилгээний арга зүйч мэргэжилтэн бэлтгэх ангийг 1997-1998 оны хичээлийн жилээс албан ёсоор нээж 1999 онд биеийн тамирын эмчилгээний арга зүйн тэнхим байгуулагдсан.

Тус  тэнхим нь АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсуудын “Спортын Шинжлэх Ухааны  Их Сургуулиуд”-ын жишгээр  орчин  үеийн нийгмийн шаардлага  хэрэгцээнд нийцсэн, өндөр мэдлэгтэй хөрвөх чадвар бүхий, биеийн тамир, спортоор иргэдийг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх, эмчлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чадвартай мэргэжилтнүүдийг  бэлтгэх зорилготой бөгөөд энэ зорилгоо амжилттай хэрэгжүүлж байна. Тус тэнхимийн багш нар Сургуулийн эрхэм зорилго, орчин үеийн спортын чиг хандлдага, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай сургалт, үйл ажиллагаа явуулхын тулд  “итгэл, сэтгэл, зүтгэл”- ээрээ  нэгдсэн баг хамт олон юм.

Манай төгсөгчид эмнэлэг, сувилал, эрүүл мэндийн төвүүд, чийрэгжүүлэх камбинет, клубүүд, боловсрол болоод спортын байгууллагуудад, үр бүтээлтэй ажиллаж байна.

Уг тэнхимд анагаах ухааны чадварлаг эмч, арга зүйч мэргэжилтнүүд багшилдаг бөгөөд өнөө үед ард иргэдийг хөдөлгөөний хомсдолоос сэргийлж биеийн тамир спортоор хичээллэх, явцыг бүхий л салбарт дадал хэвшил болгох өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ажлыг зохион байгуулж байна.

Үе үеийн тэнхимийн эрхлэгчид:

  • Дэд доктор дэд профессор Д.Батчулуун 1997-2001 он
  • Дэд профессор Н.Зоригт   2001-2004 он
  • Дэд доктор дэд профессор Р.Ганбаатар 2004-2006 он
  • Дэд профессор Ч.Эрдэнэчимэг 2006-2012 он
  • Хүний их эмч докторант Ш.Бат-Эрдэнэ 2012 оноос хойш

Тус тэнхимд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа багш нар:

  • Н.Зоригт – АУ-ны магистр дэд профессор
  • Ч.Эрдэнэчимэг – Дэд профессор
  • Т.Баатар- АУ-ны магистр дэд профессор
  • Л.Цогтбаатар – АУ-ны магистр, дэд профессор
  • Цэндсүрэн – (Ph.D)
  • Бадамханд – АУ-ны магистр
  • Ш.Бат-Эрдэнэ АУ-ны магистр, АШУҮИС-ийн докторант
  • Б.Даваасамбуу- магистр
  • Р.Түвшинжаргал – магистр, МУБИС-ын докторант
  • Ш.Батсүх –магистр
  • Э.Золжаргал тус тус ажиллаж байна.

Эмчилгээ арга зүйн тэнхимийн багш нар

eaz_tenhim

Тэнхимийн үйл ажиллагаанаас:

  1. Нийслэлийн биеийн тамирын газартай хамтран “Хүн амын чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил тест”-ийг тус сургуулийн оюутан багш нарын судалгааны баг жил бүр зохион байгуулж, зөвлөмж өгдөг.
  2. Оюутан суралцагсдын эрүүл мэндийн сайжруулан бэхжүүлэх ажлыг тус сургуулийн ЭАЗүйн тэнхимийн эрхлэгч, эмч багш, арга зүйч нар хариуцан зохион байгуулдаг, эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг үзүүлдэг.
  3. Спортын холбоодуудтай хамтран тэмцээн уралдаан, сургалт семинар зохион байгуулдаг, тус сургуулийн оюутнууд тэмцээнд оролцогч тамирчнаас гадна, шүүгчээр, эмнэлгийн тусламж үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг.
  4. Хүүхдийн спортын дунд сургуультай хамтран ажиллаж өсвөрийн тамирчдын бие бялдрын хөгжилт бэлтгэлжилтийн судалгааг жил бүр хийж зөвлөмж гаргаж өгдөг.
  5. Сургууль, албан газар, олон нийтийн байгуулагуудтай хамтарч эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулдаг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.