74214087_2805538872804248_4496123725690699776_o

ГАВЪЯАТ БАГШ Г.ЛХАГВАСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЗАЛУУЧУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОУ-ЫН ТЭМЦЭЭН

Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, ҮБТДС-ийн үүсгэн байгуулагч, Гонгорын Лхагвасүрэнгийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн оюутан, залуучуудын олон улсын тэмцээн өнөөдөр “Хүрд” компанийн спорт зааланд эхэллээ. Тэмцээнд ОХУ, БНСУ, Австрали, БНХАУ-ын Монгол Улсын их дээд сургуулийн оюутан залуучууд эрэгтэйчүүдийн олимпийн зургаан жингийн ангиллаар өрсөлдөж багийн дүнгээр ҮБТДСургууль аваргаар тодорч цомын эзэн боллоо. Нээлтийн ажиллагаанд Г.Лхагвасүрэн агсны гэргий Д.Буянтогтох, ҮБТДС-ийн захирал, доктор Л.Алтанцэцэг, Л.Гүндэгмаа, Г.Лхагвасүрэн агсны дүү Г.Даваацэрэн, “Монреаль-1976” олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Бүргэдаа, ҮБТДС-ийн төгсөгч, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Баяраа, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Сүрэнхорлоо, БНСУ-ын Инчёнь хотын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Ань Хан Сон, МЧБХ-ны ахмад тамирчин ОУХМ Ш.Рагчаа, Ж.Мөнх-Очир, Ж.Хайдав, Ж.Дамдинсүрэн, Б.Батчулуун, ҮБТДС-ийн багш нар оролцлоо.

Tags: No tags

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *