ҮБТДС-ийн чанарын удирдлагын бодлого: Монгол Улсын нийт ард иргэдийн бие бялдрын хөгжил, бэлтгэлжилт болон спортын амжилтыг эрхэмлэн, төгсөгчдөд ажил олгогч төрийн болон төрийн бус байгууллагуудын сэтгэл ханамжийг дээдэлсэн биеийн тамир, спортын боловсролын үйлчилгээг үзүүлж, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулан БМИҮЗ-ийн ДББ-ын магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, өөрчлөлт шинэчлэлтийг түгээгч Үндэсний Биеийн Тамир Спортын Их Сургууль болно.

ҮБТДС-ийн Дотоод Хяналт Чанарын Баталгаажуулалтын Албаны бүрэлдэхүүн:

-ДХЧБА-ны дарга доктор(Ph.D), дэд профессор,
бэлтгэл хурандаа И.Сэржхүү

ОХУ-д Москва хотын ХЦКДС, ХЦКДД(одоогийн Хилийн академ), М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академид тус тус суралцан төгссөн, Оператив-тактик, команд-штабын мэргэжилтэй 1997-2015, 2018-2019 онуудад ҮБХИС, ХЦДС, ХСИС-ийн ХСУА, ҮБТДС –д багш, тэнхимийн эрхлэгч, ХСУА-д удирдлага, стратеги-тактикийн профессорын багийн ахлагч, зэрэг нийт Дээд Боловсролын Байгууллагуудад 20 гаруй жил ажиллаж байна.

Т.Баатар

АУДС төгссөн, АУ-ны магистер, дэд профессор, ҮБТДС-д 18 дахь жилдээ ЭАЗТ-д багш, Чанарын баталгаажуулалтын албанд 2015 оноос хойш тогтвортой ажиллаж ирсэн;

Р.Лхагвасүрэн

2002 онд Дархан дээд сургууль, 2009 онд Боловсролын Их Сургуулийн магистрантур төгссөн, хэл шинжлэлийн ухааны магистер, Англи хэлний багш мэргэжилтэй. ДББ-д 17, ҮБТДС-д 8 дахь жилдээ ажиллаж байгаа, Боловсролын тэргүүний ажилтан, БМИҮЗ-өөс 2018 онд явагдсан “Чанарын соёл-чанарын дотоод баталгаажуулалт” сэдэвт олон улсын сургалтад хамрагсан.

Г.Хулан

2013 онд МУИС төгссөн, Монгол хэлний багш мэргэжилтэй, хэл шинжлэлийн ухааны магистер, ҮБТДС-д 6 дахь жилдээ ажиллаж байна;

Г.Дэлгэрсүрэн

1986 онд УБДС төгссөн, математик-физикийн багш мэргэжилтэй, клиникийн профессор, одоо ҮБТДС-ийн харьяа ахлах сургуульд математикийн багшаар ажилладаг.