Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээнд ҮБТДС-ийн 1д ангийн оюутан Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдаж дууслаа. Монголын баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар энэ удаагийн их дуулга тэмцээнийг өндөрлүүллээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд ҮБТДС-ийн 1д ангийн оюутан Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг-ийн жинд Д.Сумъяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг-ийн жинд Ё.Басхүү, эрэгтэйчүүдийн +100кг-ийн жинд Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -81кг-ийн жинд Н.Дагвасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнд оролцогч 93 орноос медалийн чанараар аравдугаар байранд эрэмбэлэгдлээ.

Tags: No tags

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *