Интернэт

Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль нь Монголын Цахилгаан Холбооны MICOM компаниас 5GB хурдтай интернетийн үйлчилгээ авч сургуулийн байранд 24 цагийн турш багш болон оюутнууд интернет ашиглах боломжийг бүрдүүлсэн байна. Сургуулийн  бүх өрөө, танхимууд нь шилэн кабелиар холбогдсон,  мөн багш  оюутнууд ухаалаг гар утас, таблет, лаптоп компьютер ашиглан утасгүй сүлжээ WiFi -д холбогдон интернет ашиглах боломжтой юм.

Компьютерийн танхим

Сургуулийн  505 компьютерийн танхим нь нийт 16 ширхэг компьютертэй, бүх компьютерүүд интернетэд холбогдсон бөгөөд  Даваа – Баасан гаригуудад 14:00 – 17:00 цагийн хооронд оюутнууд компьютерийн танхимд үнэгүй үйлчлүүлж интернет ашиглан шинэ мэдээ мэдээлэл авах, хичээлийн даалгавар, бие даалтаа хийх боломжтой юм.

Компьютерийн танхимд мөрдөх дүрэм: 

  1. Чимээгүй сууна.
  2. Гадуур хувцастай орохгүй
  3. Бусад оюутнууд болон багшийн ажилд саад болох үйлдэл гаргавал суулгахгүй
  4. Гар утсаар ярьж бусдын анхаарлыг сарниулж болохгүй
  5. Идэж уух зүйл авч ирэхгүй
  6. Ангид хог хаяж болохгүй
  7. Тоглоом тоглох зэрэг сургалтын бус зориулалтаар ашиглаж болохгүй
  8. Хичээлийн цагаар Facebook, болон бусад сайтруу орохыг хориглоно.
  9. Бусад оюутнуудын хийсэн даалгавар, хичээлийн материалыг өөрчилж, устгаж болохгүй
  10. Багшийн зөвшөөрлийг авч Flash Disk компьютерт холбоно
  11. Гарахдаа компьютерээ унтрааж,  сандал ширээгээ цэгцлэнэ.