magadlan_21. -Инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V/-ийн 2016 оны ээлжит хуралдаан ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2016 оны 5 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг Asiin.de сайтаас авна уу.

-Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ /INQAAHE/-ний 2016 оны ээлжит хурал Фижи улсад 2016 оны 5 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.inqaahe.org сайтаас авна уу.

-Ази –Номхон далайн орнуудын чанарын сүлжээ байгууллагын 2016 оны ээлжит хуралт Фижи улсад 2016 оны 5 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус хуралд оролцох хүсэлтэй их дээд сургууль, шинжээч, судлаачдыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийгwww.apqn.org сайтаас авна уу.

  1. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15:00-17:00 цагт БСШУЯ-ны 111 тоот хурлын танхимд боллоо.

Хуралд:

  • БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан
  • Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтсийн дарга, БМИҮЗ-ийн УЗ-ийн гишүүн П.Эрхэмбулган
  • БМИҮЗ-ийн УЗ-ийн гишүүн, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра
  • БМИҮЗ-ийн УЗ-ийн гишүүн, Этүгэн их сургуулийн захирал Б.Батсэрээдэнэ
  • БМИҮЗ-ийн УЗ-ийн гишүүн, Технологийн дээд сургуулийн тэргүүн дэд захирал Р.Дарьхүү
  • БМИҮЗ-ийн УЗ-ийн гишүүн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар
  • БМИҮЗ-ийн УЗ-ийн гишүүн, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
  • БМИҮЗ-ийн УЗ-ийн гишүүн, ИЗОУИС-ийн дэд захирал Ж.Цэцэгмаа
  • БМИҮЗ-ийн УЗ-ийн гишүүн, Монголын хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат

БМИҮЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Соёл, урлагийн их сургуулийн захирал Э.Сонинтогос, БМИҮЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Орхон их сургуулийн захирал Я.Дашдорж, БМИҮЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын оюутны холбооны төлөөлөл Э.Батжаргал нар оролцлоо.

Хуралд төлөөллөөр Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт, Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга Б.Алтанжаргал, Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсролын газрын ахлан мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ нар оролцов. Хуралдаанаар Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуурын төслийг БМИҮЗ-ийн УЗ-ийн гишүүн, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра “Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуурын шинэчлэл”, судлаач Г.Буяндэлгэр “Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурын шинэчлэл” тус тус танилцууллаа.

Мөн БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан “Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн явц”-ын талаар гишүүдэд мэдээлэл өгсөн ба Хөтөлбөрийн зөвлөл байгуулах, Боловсролын чиглэлээр хөтөлбөрийн магадлан итгэмлэл хийх зөвлөл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх зөвлөл, Инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлтийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх зөвлөл нарын зөвлөлүүдийг гишүүдэд танилцуулав. Удирдах зөвлөлийн гишүүдийн 100% саналаар Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур шаардлага, Хөтөлбөрийн зөвлөл байгуулах саналуудыг баталлаа.

  1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна.

Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.
Төслийн чиглэл:

Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
Оюутны суралцах орчныг сайжруулах;
Оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
Дотуур байрны орчныг сайжруулах;
Оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах;
Дотоодын оюутан солилцоог дэмжих;
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах
Хэрэгжүүлэх хугацаа: 12 сар хүртэл
Тэтгэлгийн хэмжээ: 3 сая төгрөг хүртэл
Төслийн баг:
Бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй 3-аас доошгүй оюутнаас бүрдсэн баг ажиллана.

Сонгон шалгаруулалт:
Нэгдүгээр шат: Тухайн дээд боловсролын сургалтын байгууллага сонгон шалгаруулна.
Хоёрдугаар шат: БСШУЯ-аас томилсон Олон талын төлөөлөл
бүхий хороо сонгон шалгаруулна.
Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам,маягтыг http://www.meds.gov.mn, http://www.herp.mn вэб хуудаснаас танилцана уу. Уралдааныг 2016 оны 3 дугаар сарын 7–ны өдрөөс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж эхлэсэн.

 

Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний Зөвлөлийн 2000 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авав.
Дээд боловсролын 2 дахь магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг ханган биелүүлсэн тул Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2006 оны 05-р сарын 26-ны өдрийн хуралдаанаар магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авав.
Үндэсний Биеийн Тамир Дээд Сургуулийг Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн “Үндсэн гишүүн”-ээр батамжилж гишүүнчлэлийн батламж авав.