МОНГОЛ УЛСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН 2019 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО

Монгол улсын Насанд хүрэгчдийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо “Мон-Алтиус” ДС-ийн спорт зааланд 12-р сарын 12-13 нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 8 байгууллагын эрэгтэй 11 эмэгтэй 8 багийн 220 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорин өрсөлдлөө. Монголын Гандболын холбоо шилдэг тоглогчидоо шалгаруулж тусгай шагналаар шагналаа. Үүнд: Шилдэг хаалгачаар АШУҮИС-ийн Б.Лхагвадулам, Аварга ДС-ийн Л.Лхагвазориг нар, шилдэг довтлогчоор ҮБТДС-ийн Б.Ганцэцэг, Голомт банкны Б.Баяржаргал нар, шилдэг уран тоглогчоор “Мон-Алтиус” ДС-ийн Н.Сувд-Эрдэнэ, Андууд багийн Д.Эрдэнэ-Очир, шилдэг дасгалжуулагчаар Аварга ДС-ийн багш Т.Цэнд, шилдэг шүүгчээр МГХ-ний шүүгч П.Алтансоёмбо нар шилдгүүдээр тодорсон юм. Байгууллагын нэгдсэн дүнгээр Н.Сүхбаатар дасгалжуулагчтай АШУҮИС 6 оноогоор 1-р байр, Г.Амарсанаа дасгалжуулагчтай “Мон-Алтиус” ДС 12 оноогоор 2-р байр, Д.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг тамирчид 14 оноогоор 3-р байрт шалгарч улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд боллоо

Tags: No tags

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *