ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛИЙН

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах болон тэдгээрийн чиг үүргийг тодорхойлох, суралцах хүсэл эрмэлзлэл, сурлага спортын амжилт үзүүлэхэд түлхүү нөлөөлөхөд чиглэгдэнэ.

 

                   Хоёр. Оюутны зөвлөл

  1. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн Оюутны Зөвлөл нь /цаашид ОЗ гэх/ Монголын Оюутны Холбоо ТББ, сургуулийн захиргаа, сургалтын алба, оюутантай хамтран үйл ажиллагааг явуулах оюутны өөрөө удирдлагийн байгууллага юм.
  2. ҮБТДС-ийн оюутны зөвлөл нь Монгол Оюутны Холбоо ТББ-ийн анхан шатны салбар нэгж юм.
  3. Оюутны зөвлөлийн чиш үүргийг ҮБТДС-ийн Оюутны зөвлөл хэрэгжүүлнэ.
  4. Оюутны зөвлөлийн бүтцийг ОЗ-ын иж бүрэн зарчимд нийцүүлэн хурлын 2/3 саналаар батлан тогтооно.
  5. Оюутны зөвлөл нь өөрийн утга санааг илэрхийлсэн бэлгэ тэмдэг түүний загвартай байна.
  6. Оюутны зөвлөл нь Сургуулийн төсвөөс санхүүжинэ.

 

                                 Гурав. Оюутны зөвлөлийн зарчим

  1. Оюутны зөвлөл нь дүрмээ баримтлан шудрага, хүмүүнлэг, ёс зүйтэй оюутны эрх үүргийг хүндэтгэн иж бүрэн байх зарчимд үндэслэнэ.
  2. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан хичээлийн шинэ жилийн нээлтэнд анх орохдоо ҮБТДС-ийн туг далбаанд:

“Монгол улсын өнөө ирээдүйн эзэн болсон оюутан би эрдэм мэдлэгт шамдан суралцаж, боловсролтой, авьяас чадвартай, ёс суртахуунтай, үнэнч шудрага, хүнлэг энэрэнгүй, эх оронч бие хүн болон төлөвшиж, мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, гэр бүл, найз нөхөд, ард түмэндээ андгайлан тангарагльчя.” гэж тангараг өргөнө.

  1. Оюутны тангараг өргөх журмыг оюутны зөвлөл зохион байгуулна.

 

Дөрөв. Оюутны зөвлөлийн бүтэц

  1. Оюутны зөвлөлийн дарга /ОЗД/, нарийн бичгийн дарга /НБД/, бүлгийн ахлагч, ангийн дарга, клубын ахлагч, идэвхтэн гишүүн, хяналтын хорооноос тус тус бүрдэнэ.
  2. ОЗ-ын дарга нь ээлжит болон ээлжит бус хурлаар 50+1 хувийн зарчмаар сонгогдоно.
  3. Нарийн бичгийн дарга нь ОЗ-ын даргын томилолтоор болон санал хураалтаар /50+1/ сонгогдоно.
  4. Бүлгийн ахлагч нар бүлэг тус бүрийн санал хураалтаар сонгогдоно.
  5. Хяналтын хороо нь бүлгийн ахлагч бус, ОЗ-ын дарга болон НБД гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй санал хураалтаар сонгогдоно.
  6. Бүтцийн схемийг хавсралтаар оруулав.

 

 

      Тав. Оюутны зөвлөл дараах эрх эдлэнэ

  1. Оюутны зөвлөл нь сургуулийн захиргаанд санаа бодлоо илэрхийлэх.
  2. Оюутны зөвлөл нь сургуулийн анги тэнхимд ажлын өдрүүдэд 18 цаг хүртэлх хугацаанд хурал зөвөлгөөн явуулах
  3. Сургуулийн захиргаа болон багш нараас зөвлөгөө тусламж авах
  4. Оюутны зөвлөл нь сургуулийн хичээлийн байр, дотуур байранд нэвтрэн орох, журам, дэглэм тогтоох, хяналт тавих
  5. Өөр бусад байгууллага, сургуулийн оюутны зөвлөлтэй хамтран ажиллах, мэдээлэл солилцох
  6. Оюутны зөвлөл нь сургуулийн дотоод журамтай нийцүүлэн сурлага, спортын өндөр амжилт гаргасан оюутнуудыг сургуулийн захиргаанд тодорхойлон урамшуулах
  7. Хяналтын хороо нь нэгж оюутны бичиг баримт /авмобусаар хөнгөлөлттэй зорчих/ шалгах, түтгэлцүүлэх эрхтэй.

 

              Зургаа. Оюутны зөвлөл дараах үүрэг хүлээнэ

  1. Сургуулийн захиргаа болон бусад байгууллагатай хамтран олон нийтийн арга хэмжээнд дүрмийн дагуу зохион байгуулах тэдгээрийг харгалзах.
  2. Сургуулийн дотоод соёл хүмүүжлийн арга хэмжээг зохион байгуулах
  3. Сургуулийн дотоод болон нийтийн арга хэмжээнд холбогдох аж ахуйн нэгжтэй хамтран инженер-техникийн үзлэг хийх, аюулгүй байдлыг хангах
  4. Оюутны зөвлөлийн гишүүд нь сургуулийн байр талбайд үлгэр жишээ байх.

 

         Долоо. ОЗ-ын даргийн бүрэн эрх

  1. Оюутны зөвлөлийн бодлогыг хэрэгжүүлэх
  2. Байгууллага дүрэм журам төлөвлөгөөг батлуулж мөрдүүлэх
  3. Хувиарлан олгосон төсөв хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, гүйцэтгэлд хяналт тавих
  4. Хяналтын хороотой зөвшилцөн боловсон хүчнийг томилох, чөлөөлөх
  5. Оюутны зөвлөлийн зохион байгуулалтанд оролцож байгаа бусад байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтран шийдвэр гаргаж хэрэгжүүлэх
  6. Оюутны зөвлөлөө төлөөлөн дотоод, гадаадын байгууллагатай харилцан ажиллах
  7. Цаг үеийн байдлаас хамаарч онцгой үед ээлжит бус хурал зарлах, хуралдуулах
  8. Ангийн дарга түр эзгүй үед тухайн анги хамт олныг удирдан зохион байгууллах
  9. Сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн байх
  10. Монголын Оюутны Холбооны удирдах зөвлөлийн гишүүн байх

 

Найм. Оюутны зөвлөлийн ажлийн чиг үүрэг зохион байгуулалт

  1. Оюутны зөвлөл нь сургалт соёл хүмүүжлийн төлөвлөгөө гарган батлуулж
  2. Оюутны зөвлөл нь сар бүр анги, нэгж оюутныг хүлээн авч соёл хүмүүжлийн талаар хэлэлцэх
  3. Оюутны зөвлөлийн ээлжит чуулган жилд нэг удаа 10-дугаар сарын сүүлийн 2 долоо хоногт болно
  4. Оюутны зөвлөлийн ээлжит хурал 7 хоногт нэг удаа мягмар гарагт тухайн нөхцөл байдлаас хамаарч тодорхой цагт болно
  5. Оюутны зөвлөлийн гишүүн нь нэг сард ээлжит -2, ээлжит бус -3 удаагийн хурал таслах, олон нийтийн зохион байгуулсан тайлан хангалтгүй тохиолдолд хяналтын хорооны шийдвэрээр албан үүргээс чөлөөлөх
  6. Оюутны зөвлөл нь олон нийтийн үйл ажиллагаа, оюутан ихээр цугласан /тэмцээн, уралдаан г.м/ үйл ажиллагаанд ангийн дарга ангиа хариуцан гарын үсэг зурж баталгаажуулж байх
  7. Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зайлшгүй зорчих оюутнуудын мэдээллийг ангийн дарга нартай зөвшилцөн тодруулах
  8. Оюутны зөвлөлийн гишүүн дэс дарааллан Жижүүр хйих бөгөөд тухайн өдрийн 0820-1530 цаг хүртэл хариуцлагатай хийнэ
  9. Жижүүр оюутан нь хичээлийн цагийг баримтлан хаалга барих бөгөөд хоцорсон оюутнуудыг хичээлд оруулахгүй
  10. Тэнхим болон бүлгүүд бүлэг дотроо болон бусад бүлэг, клубд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол явуулж байх.

 

                              Ёс. Оюутны зөвлөлийн дүрэм мөрдөх хугацаа

  1. Оюутны зөвлөлийн дүрэм нь Оюутны зөвлөлийн ээлжит хурлын тогтоолоор баттлагдан сургуулийн захирлын тушаал гарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ
  2. Оюутны зөвлөлийн дүрмэнд нэмэлт өөрчлөлтийг ээлжит болон ээлжит бус хурлаар 2/3 хувийн саналаар тооцон жилд нэг удаа 20%-с ихгүйгээр оруулж болно.

oyutni_zuvlul