Байгуулагдсан он: 1991 онд Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль

Удирдах дээд байгууллага: Удирдах зөвлөл нь ҮБТДС-ийн ректор сургалтын алба, эрдмийн зөвлөл

Уриа: “ИТГЭЛ-СЭТГЭЛ-ЗҮТГЭЛ”

 

Үнэт зүйлс:

  1. Нийгмийн ёс зүй, үнэнч шударга, нээлттэй
  2. Мэдлэгийн гурвал: сургалт, судалгаа
  3. Чанар, ил тод, хариуцлагатай байдал
  4. Багш, судлаач оюутан, хамтын ажиллагаа

 

Үйл ажиллагааны чиглэл:

  • Номын сангийн үндсэн фонд нь Монгол, орос, англи, япон, хятад хэлээр хэвлэгдсэн  12000 гаруй номтой.
  • Тус номын санд багш нарын хувийн бүтээл, хураангуй, гарын авлага, арга зүйн хэвлэмэл материал, оюутнуудын бакалавр, магистрын ажил, тэдгээрийн хураангуй хадгалагдаж байдаг юм.
  • Өөрийн сургуулийн эрдэмтэн профессор, багш нарын мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, судалгааны ажилд ашиглах зорилгоор гадаад орнуудын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай номын солилцоо, ном худалдаж авах ажил тогтмол болж ICSSPE, ICHPER-SD, IOC, ФICУ зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагууд  ОУОХороо, ФICУ, спортын холбоод, Москва, Улаан – Үдийн биеийн тамирын их дээд сургуулиуд, Хятад, Японы спортын шинжлэх ухааны их сургуультай ном,мэдээлэл солилцох, мэргэжлийн сурах бичиг ном худалдан авах ажил тогтмолжин олон улсын байгууллагуудаас хүлээн авсан материалаар мэдээлэл гарган хичээл сургалтанд ашигладаг уламжлал тогтсон

 

ҮБТД Сургуулийн эрдэмтэн багш нар “Бие бялдрын хүмүүжлийн онол заах арга зүй”, “Биеийн тамирын түүхэн товчоон”, “Спортын дасгалжуулалтын онолын үндэс”, “Хүний физиологи”, “Хүний морфологи”, “Спортын менежмент”, “Үндэсний спорт, тоглоом”, “Монгол бөх”, “Биеийн тамирын эмчилгээ”, “Бие бялдрын нөхөн сэргээлт”, “Хурдан морины уяа засал”, “Хөнгөн атлетик”, “Гимнастик”, “Спорт тоглоом”, “Үндэсний бөх”, “Спортын биохими”, “English sport”, “Биө бялдрын хүмүүжлийн онол арга зүй”, “Иллэг заслын бүтэц зүй” зэрэг биеийн тамирын их дээд сургуулийн тулгуур сурах бичиг, арга зүйн зөвлөмж хэвлүүлсэн одоо улсын хэмжээний биеийн тамирын дээд сургуулиудын сургалтын гол хэрэглэгдэхүүн болж байна.

Номын сан Оросын Холбооны Улсад хэвлэгддэг спортын эрдэм шинжилгээ, судалгааны ном, сэтгүүл тогтмол захиалдаг. Үүнд: “Теория и практика физической культуры”, “Спорт для всех”, “Спорт”, “Спорт в школе”, “Физическая культура и спорт”, “Вестник спортивной науки” зэрэг сэтгүүлүүдийг захиалж оюутан, багш нар ашиглаж байна. Сургууль ОУОХороо, Олон улсын спортын шинжлэх ухаан, биеийн тамирын боловсролын холбооноос гаргадаг мэдээллийг тоймлон, биеийн тамир, спортын шинжлэх ухаан, онол-арга зүйн материаллаар байнгын мэдээлэл гаргаж байна.

ҮБТД Сургууль 2007 оны 01-р улирлаас ”Биеийн тамир, спортын онол арга зүй” сэтгүүлийг улсын хэвлэлийн захиалгад оруулан улирал тутам хэвлэн гаргаж байна. Энэ сэтгүүл нь “Биеийн тамир, спортын салбарын мэргэжилтэн багш, дасгалжуулагч, удирдах ажилтан спортоор хичээллэгч бүх хүмүүст зориулсан тогтмол хэвлэл юм. Өнөөгийн байдлаар 50 гаруй дугаар гараад байна.

Тус сэтгүүл нь орчин үеийн спорт, дэлхийн олон улс, орнуудад хэрхэн хөгжиж байгаа, тив, дэлхий, олимпийн тэмцээний тухай сонирхолтой материалуудтай тогтмол танилцах боломж олгоно.