Тэтгэлэгийн зорилго:

Оюутнуудын амжилттай суралцах эрмэлзлэлийг дэмжин идэвхи чармайлтыг дээшлүүлэх, амжилтыг нь урамшуулах, оюутны нийгмийн оролцоог үнэлэх, сургуулийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэрийг үнэлэх зорилготой.

Тэтгэлэгийн төрөл:

1. Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг

2. Захирлын нэрэмжит тэтгэлэг

3. 2014 оны Засгийн газрын 177, 71-р тогтоолоор олгох тэтгэлэг:

o Үндэсний тэтгэлэг

o Урамшууллын тэтгэлэг

o Буцалтгүй тусламж

o Хөнглөлттэй зээл

4. МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар олгох тэтгэлэг

5. Бусад тэтгэлэг

Нэг. Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг

ҮБТДС-ийг үүсгэн байгуулагч Монгол улсын гавъяат багш, боловсрол судлалын ухааны шинжлэх ухааны доктор, профессор, хөнгөн атлетикийн спортын мастер агсан Гонгорын Лхагвасүрэнгийн нэрэмжит “ЦОГТ ГОНГОРЫН ЛХАГВАСҮРЭН САН”-ын тэтгэлэг. Спортын авъяастай, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын түвшин доогуур өрхийн суралцагч оюутнуудад дэмжлэг үзүүлэх.

Бүрдүүлэх бичиг баримт:

– Өргөдөл

– Мэргэжлийн багшийн тодорхойлолт

– Сургалтын албаны тодорхойлолт

Хоёр. Захирлын нэрэмжит тэтгэлэг

Спортын өндөр авъяас, ур чадвартай тив, дэлхий, олимпийн тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудад сургалтын төлбөрийн 30%-50% хүртэлх тэтгэлэг олгох.

Зургаан улирал дарааллан онц суралцсан 4.0 голчтой оюутанд тодорхой хэмжээний тэтгэлгийг үзүүлнэ.

Бүрдүүлэх бичиг баримт:

– Өргөдөл

– Мэргэжлийн багшийн тодорхойлолт

– Сургалтын албаны тодорхойлолт

Гурав. 2014 оны Засгийн газрын 177, 71-р тогтоолоор олгох тэтгэлэг

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.6-д заасны дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид суралцаж байгаа Монгол Улсын иргэн, сургалтын төлбөр, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг олгоно.

1. Үндэсний тэтгэлэг /ЗГ-ын 71-р тогтоол/

1. Дараах шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно:

1.1. Элсэлтийн журмын шаардлагыг ханган элссэн өдрийн ангийн суралцагч байх;

1.2. Хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх;

1.3. Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 3.0-аас доошгүй үнэлэгдсэн байх. /ЗГ-ын 2014-7-4-ний өдрийн 214, ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/

2. Дараах шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно:

2.1. Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн нь 3.2-оос доошгүй байх; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2.2. Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн нь 3.5-аас доошгүй байх; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2.3 Хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.

2.4. Үндэсний тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэлх сарын турш олгоно. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтрэхгүй байна.

2. Урамшууллын тэтгэлэг /ЗГ-ын 71-р тогтоол/

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно.

2.1. Тусгай шаардлага хангасан суралцагчид урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс хувиар тооцон нэмж олгоно.

2.2.Тухайн улирлын урамшууллын тэтгэлгийг өмнөх улирлын голч дүнг харгалзан олгоно.

2.3. Дараах тусгай шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно: 2.3.1. Энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноотой шинээр элсэгчид, 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2.3.2. 3.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчид 75 хувийн;

2.3.3. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн шинээр элсэгчид эхний хичээлийн жилд 100 хувийн.

2.4. Дараах тусгай шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно:

2.4.1. 3.8-аас дээш голч дүнтэй суралцсан өдрийн ангийн магистрант, докторантад 75 хувийн; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2.4.2. Хөндлөнгийн хянан магадлагаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгээс доошгүй өгүүлэл хэвлүүлсэн магистрант, докторантад 100 хувийн;

2.5. Урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй.

3. Буцалтгүй тусламж /ЗГ-ын 177, 71-р тогтоол/

3.1. Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно:

3.1.1. Бүтэн өнчин суралцагч;

3.1.2. Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;

3.1.3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч.

4. Хөнгөлөлттэй зээл /ЗГ-ын 177-р тогтооол/

4.1. Сургалтын төрийн сангаас дараахь нөхцөлд элсэгчийн сургалтын төлбөрийг зээлийн хэлбэрээр олгоно:

4.1.1. Хагас өнчин суралцагч;

4.1.2. Бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 100 хүртэл толгой мал ногдох зөвхөн малчин өрхийн суралцагч;

4.1.3. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;

4.1.4. Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч.

Бүрдүүлэх бичиг баримт

Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагад өгнө:

1. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч);

2. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг;

3. Суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт;

4. Суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр.

Дөрөв. МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар олгох тэтгэлэг

МУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаар зарлигын 1.8-д зааснаар Цаатан иргэдийн их, дээд сургуульд суралцаж буй хүүхдийн сургалтын төлбөрийг жил бүрийн 9 дүгээр сарын дотор нэрийн дансанд нь шилжүүлэх, орон нутгийн захиалгаар цаатан иргэдийг сургалтанд хамруулах тохиолдолд сургалтын зардлыг төрөөс бүрэн хариуцах асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;

Тав. Бусад тэтгэлэг

  • МУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
  • Тайваний засгийн газрын буцалтгүй тэтгэлэг
  • Засгийн газраас хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөрүүд
  • Засгийн газрын оюутан солилцооны хөтөлбөрүүд
  • Голомт, Хаан банкны тэтгэлэг
  • Зориг сангийн тэтгэлэг
  • Азийн сангийн тэтгэлэг