1991.05 сар

Ардын Боловсролын Яамны коллегийн хурлаас “Үндэсний болон орчин үеийн биеийн тамир, спортын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх” эрх авч байлаа.

1991.09 сар

34 оюутантайгаар хичээлийн анхны шинэ жилээ эхлэж байсан юм.

1992.04 сар

ОХУ-ын Томск хотын БТДС-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирж хамтран оюутны эрдэм шинжилгээний бага хурал хийв.

1992.09 сар

Их дээд сургуулиудын оюутнуудыг уриалан Төв аймгийн Сүмбэр сумын “Өгөөж” компанийн намрын ургац хураалтын ажилд оролцож улсын уралдаанд 1-р байр эзэлж 200000 төгрөгөөр шагнуулав.

1993.04 сар

Улаанбаатар хотод болсон Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аврага шалгаруулах  тэмцээнээс оюутан Ц.Цогтбаяр, Л.Сэргэлэнбаатар нар алтан медаль, Б.Гантогтох, А.Сүхбат нар мөнгөн медаль хүртэв.

1993 он.

Оюутан Ц.Цогтбаяр Канадын Торонто хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялаав.

1993 он.

Оюутан Ж.Намжилдорж “Халхын сайхан эр Юндэнгөөгөө” улсын уралдаанд тэргүүн байр эзлэв.

1994.05 сар

Захирал Х.Баянмөнх сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалав.

1994.06.10.

Анхны 38 оюутан төгсөв.

1994 он.

Оюутан Б.Хатанбаатар Ази тивийн залуучуудын шатрын аврага шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэв.

1994.09 сар

Анх удаа Англи хэлний орчуулагч-дасгалжуулагчийн анги нээж элсэлт авав.

1994.09 сар

Оюутан Ц.Цогтбаяр Японы Хирошимо хотод болсон Ази тивийн спортын тоглолтоос алтан медаль хүртэв.

1994.12 сар

Багш Б.Гантогтох сонирхогчдын сумо барилдааны анхны дэлхийн аврага болов.

1995.05 сар

Оюутан Б.Туяацэцэг Малайз улсад болсон Таеквондогийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртэв.

1995.06 сар

2 дахь удаагийн төгсөлт болж 75 оюутан төгсөв.

1995.08 сар

Дэд захирал Г.Лхагвасүрэн “Бие бялдрын хүмүүжлийн онол заах арга” хэмээх БТД Сургуулиудын анхны тулгуур сурах бичиг зохиож хэвлүүлэв.

1995.10 сар

Хувийн их дээд сургуулиудын цомын төлөө сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багууд аварга болов.

1995.12 сар

Ази тивийн аварга, онц сурлагатан Ч.Базарсүрэн сургуулийн “Манлай оюутан”-аар шалгарч жилийн сургалтын төлбөрийн хэмжээний шагнал хүртэв.

1996.06 сар

Захирал Г.Лхагвасүрэн сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг амжилттай хамгаалж докторантурт дэвшигдэв.

1996.07 сар

Тус сургуулийн оюутан Ц.Цогтбаяр, Д.Нармандах, Л.Сэргэлэнбаатар, О.Пүрэвбаатар, багш Б.Гантогтох нар Атлантын зуны олимпийн тоглолтонд оролцож Д.Нармандах олимпийн хүрэл медаль хүртэв.

1996.12 сар

Багш Л.Гүндэгмаа “Тамирчдын илч зарцуулалтыг нөхөх спортын биохимийн судалгаа” сэдвээр МУИСургуульд магистрын зэрэг хамгаалав.

1997.04 сар

Тус сургуулийн оюутан Ц.Цэндсүрэн МҮОХ-ноос их, дээд сургуулиудын дунд зохион явуулсан эрдэм шинжилгээний бага хуралд “Антест гормоны үйлчлэл ба практик ач холбогдол” сэдвээр тэргүүн байр эзэлж Монгол улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ авав.

1997.06 сар

Англи хэлний орчуулагч-дасгалжуулагч хосолсон мэргэжлээр анхны төгсөлт хийв.

1997.09 сар

Биеийн тамирын эмчилгээний арга зүйч мэргэжлээр шинээр анги нээж элсэлт авав.

1997.10 сар

АУИС, ҮБТДС хамтран “Спортын физиологи” сурах бичиг хэвлүүлэв.

1997.10 сар

ҮБТДСургуулийн эрдмийн зөвлөлөөс эрхлэн биеийн тамир, спортын байгууллагын багш, дасгалжуулагч, тамирчид, оюутнуудын дунд “Спорт-шинжлэх ухаан-биеийн тамир-эрүүл мэнд” сэдвээр уламжлал болгон их семинар зохион байгуулж нэрт эрдэмтэд удирдаж  явуулав.

1997.11 сар

Югослав улсын Новы-Сад хотод болсон Самбо барилдааны ДАШТ-нд оюутан М.Энхцэцэг түрүүлж, сургуулийн “Манлай оюутан”-аар шалгарав.

1998.01 сар

БТД Сургуулиудын дунд “Сургалт-шинжлэх ухаан-спорт-урлаг”-ийн сэдэвт фестивали зохион байгуулах санаачлагыг Гэгээрлийн яам дэмжив.

1998.04 сар

Гэгээрлийн яам, ЭМНХЯам, МҮОХороо, БТСҮТөвөөс БТДСургуулиудын дунд зохиогдсон “Сургалт-шинжлэх ухаан-спорт-урлаг”-ийн тоглолтонд ҮБТДС-ийн баг тэргүүн байр эзэлж дээрхи байгууллагын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдав. Оюутан  З.Ганзориг, Д.Бадамцэцэг, эрдэмтэн Д.Батчулуун, Г.Лхагвасүрэн нарын эрдэм шинжилгээний бүтээл тэргүүн байрт шалгарав.

1998.05 сар

Москва хотын Бүх Оросын Биеийн Тамирын эрдэм шинжилгээний хүрээлэнд сургалтын албаны дарга Л.Алтанцэцэг “Монгол улсын сургуулийн бага насны хүүхдийн бие бялдрын хөгжилт, бэлтгэжилтийг судалсан нь” сэдвээр боловсролын докторын зэрэг хамгаалав.

1998.06 сар

Самбо, дзю-до барилдааны эмэгтэй багш, дасгалжуулагчдын мэргэжлээр шинэ анги нээж элсэлт авав.

1998.09 сар

Захирал эрдэмтэн Г.Лхагвасүрэн, багш, эрдэмтэн Д.Батчулуун нарт эрдмийн зэрэг цол олгох Дээд Зөвлөл дэд профессор цол олгов.

1998.10 сар

Калининград хотод болсон самбо барилдааны аварга шалгаруулах тэмцээнээс оюутан Э.Гэрэлтуяа, Э.Долгормаа, М.Энхцэцэг нар алтан медаль, Д.Мөнхбаяр мөнгөн медаль хүртэж багаараа хоёрдугаар байр эзлэв.

1999.02 сар

ҮБТДСургуулийн захирал Г.Лхагвасүрэн “Монгол улсад өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэж дасгалжуулсан уламжлал шинэчлэлийн шинжлэх ухааны үндэслэл” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав.

1999.03 сар

ҮБТДСургуулийн дзю-до, самбо барилдааны эмэгтэйчүүдийн баг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аврага шалгаруулах тэмцээнд багаараа ба хувиараа тэргүүн байр эзлэв.

1999.04 сар

ҮБТДСургууль хичээлийн шинэ байранд шилжин орох шийдвэр гарав.

1999.05 сар

“Монголын оюутны спорт-99”-д тэргүүн байр эзлэж өргөмжлөлөөр шагнагдав.

1999.06 сар

ҮБТДСургууль “Улаанбаатар их тойруу-20”-д өөрийн шинэ байрандаа шилжин байрлав.

1999.09 сар

Эрдэмтэн Г.Лхагвасүрэн, Д.Бордух нарт профессор, эрдэмтэн Л.Алтанцэцэг, багш Г.Батсүх нарт дэд профессор цол олгов.

1999.12 сар

ҮБТДСургуулийн “Тод магнай” сонины анхны дугаар гарав.

2000.01 сар

ҮБТДСургуулийн эмэгтэй багш нарын баг улс, хувийн их дээд сургуулийн багш нарын баярын өдрийн тэмцээнд тэргүүн байр эзлэв.

2000.04 сар

Сургууль интернетийн сүлжээнд холбогдов.

2000.06 сар

Энэ хичээлийн жилийн төгсөгчид диплом, энгэрийн тэмдэг томилолтоо авч хөдөлмөрийнхөө гараанд гарав.

2000.07 сар

Ардын хувьсгалын 79 жилийн ойн их баяр наадам:

– ҮБТДС-ийн төгсөгч А.Сүхбат, Б.Гантогтох нар их баяр наадмын үндэсний  бөхийн барилдааны үзүүр түрүүнд үлдэж А.Сүхбат түрүүлэн Монгол улсын арслан цол хүртэв.

– Ойн их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд IV ангийн оюутан Л.Үйтүмэн Архангай аймагт, IV ангийн оюутан Б.Сайнбаяр Өвөрхангай аймагт түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.

2000.07 сар

Волейболын спортын Зүүн Азийн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс манай сургуулийн үндэсний спорт, мэргэжлийн тэнхимийн багш, спортын мастер, шилдэг довтлогч Б.Хэрлэн мөнгөн медаль хүртлээ.

2000.08 сар

Сонирхогчдын сумо бөхийн барилдаанаас III ангийн оюутан Д.Нямсүрэн хүрэл медаль авав.

2000.05 сар

АНУ-д төвтэй ICHPER-SD (олон улсын эрүүл мэнд, бие бялдрын боловсрол, нөхөн сэргээлт, спорт бүжгийн зөвлөл)-д гишүүнээр элсэв.

2000.09 сар

Австралийн Брисбани хотод Pre Olimpic congress-д  доктор Sc.,профессор Г.Лхагвасүрэн оролцож илтгэл тавьж бүтээлээ хэвлүүлэв.

2000.09 сар

ҮБТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагвасүрэн ОУОХорооны боловсрол, шинжлэх ухааны шагнал  хүртэв.

2000.09 сар

Австрали, Сиднейн зуны олимпийн тоглолтонд оюутан О.Гүндэгмаа буудлагын гар бууны төрөлд шагналт V байрт шалгарав.

2000.11.23

ҮБТДС дээд боловсролын магадлан итгэмжилсэний гэрчилгээ (N21) хүлээн авав.

2000.11 сар

Югослав улсын Новисади хотод болсон самбо бөхийн оюутны дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд ҮБТД Сургуулийн дасгалжуулагч багш Ч.Базарсүрэн ахлагчтай баг дэлхийн аврага болов.

2001.02 сар

ҮБТД Сургуулийн оюутан Д.Нямсүрэн Японы сумо бөхийн “Мусашигава” дэвжээнд хичээллэж эхлэв.

2001.02сар

ҮБТДС-ийн захирал, профессор Г.Лхагвасүрэн-гийн эрдмийн бүтээл АНУ-н (ICHPER-SD)-ын “Journal” сэтгүүлд хэвлэгдэв.

2001.03 сар

ҮБТДС монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн болов.

2001 он

ҮБТДС-ийн оюутнууд төрийн сангийн буцалтгүй зээл, тэтгэлэгт хамрагдах болов.

2001.04 сар

Биеийн тамирын дээд сургуулиудад зориулсан профессор Д.Бордухын “Спортын менежмент” анхны сурах бичиг хэвлэгдэв.

2001.05 сар

ҮБТДСургуулийн оюутнууд “Olympic Day Run” гүйлтийн уралдаанд тэргүүн байрт шалгарав.

2001.06 сар

ҮБТДС-ийг “Биеийн тамирын эмчилгээний арга зүйч” мэргэжлээр анхны 43 мэргэжилтэн төгссөн.

2001.06 сар

ҮБТДС нь Монгол улсын төрийн ба хувийн хэвшлийн  их дээд сургуулийн оюутны спортын “Универсиад” наадамд 2 дахиа түрүүлэв.

2001.07 сар

Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медалиар 10 багш, ажилчид, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор профессор Д.Бордух шагнагдав.

2001.09 сар

Бээжингийн “Универсиад-2001” эмхтгэлд профессор Г.Лхагвасүрэн, доктор Л.Алтанцэцэг, дэд профессор Н.Зоригт нарын бүтээл хэвлэгдэв.

2001.10сар

ҮБТДС-ийн захирал профессор Г.Лхагвасүрэн. МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одонгоор шагнагдав.

2001.10.10

ҮБТДС-ийн 10 жилийн ойн ёслолын хүндэтгэлийн арга хэмжээг спортын ордонд  тэмдэглэж, Монгол Улсын Их хурлын даргын баярын илгээлт ирүүлэв.

2001.10 сар

ҮБТДС-ийн хүндэт доктор цолыг ОУОХорооны гишүүн Ш.Магван, дэлхийн аврага,  дархан аврага Х.Баянмөнх нарт олгож өргөмжлөл гардуулав.

2001.11сар

ҮБТДС-ийн дэд захирал Л.Алтанцэцэгийг гимнастикийн спортын ОУХМ цолоор шагнав.

2001.11 сар

ҮБТДС-ийн 20 гаруй оюутан ОУХМ, спортын мастерийн болзол биелүүлэв.

2001.12.14

ҮБТДС дээр олимпийн сургалт, сурталчилгааны төв нээгдэв.

2002.01 сар

ҮБТДС-ийн захирал Г.Лхагвасүрэн “Монгол улсын боловсролын шинжлэх ухааны академийн “академич” цол хүртэв.

2002.02 сар

Дэд профессор Н.Зоригт, магистр Т.Баатар, Ч.Эрдэнэчимэг нарын “Биеийн тамирын эмчилгээ” сурах бичиг хэвлэгдэн гаргав.

2002.03 сар

Доктор, профессор Г.Лхагвасүрэнгийн  “Спортын дасгалжуулалтын онолын үндэс” сурах бичиг хэвлэгдэв.

2002.05 сар

ҮБТДС дээр магистрын сургалт хичээллэж эхэллээ.

2002.07 сар

ҮБТДС нь Японы Хасагава хотын БТШУ-ны их сургуультай харилцаа тогтоолоо.

2002.10 сар

ҮБТДС-д чийрэгжүүлэлтийн танхимийг шинэчлэн нээв.

2002.11 сар

ҮБТДС-ийн оюутан Т.Номуунтөгс МҮОХ-оос зарласан эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр эзлэв.

2002.11сар

Биеийн тамирын мэргэжлийн сургуулиудын дунд зохиогдсон оюун ухааны “CAF” тэмцээнд ҮБТДС-ийн баг түрүүлэв.

2002.12 сар

ҮБТДС-ийн чөлөөт бөхийн баг тамирчид ЗУАШТ-нд түрүүлэв.

2002.12 сар

ҮБТДС-ийн багш, доктор, профессор Г.Цэвэгмид шинжлэх ухааны үндэсний академийн  “академич” цол хүртлээ.

2003.01 сар

ҮБТДС-ийн багш дэлхийн аврага, гавьяат тамирчин Г.Батсүх “Монгол бөх” сурах бичиг хэвлүүллээ.

2003.01сар

ҮБТДС нь “ICSSPE” олон улсын байгууллагын гишүүнчлэлийн Д-132 кодтой болсон.

2003.04 сар

ҮБТДС баг, тамирчид спорт аяллын “Туриад” тэмцээнд түрүүлэв.

2003.03 сар

Биеийн тамирын дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогддог танин мэдэхүйн тэмцээнд ҮБТДС-ийн баг түрүүлэв.

2003.03 сар

ҮБТДС-ийн оюутнуудад Японы багш  дасгалжуулагч Н.Ишигүро бадминтоны хичээл заахаар багшаар уригдан ажиллаж эхлэв.

2003.07 сар

ҮБТДС нь Монголын их, дээд сургуулиудын оюутны спортын наадамд 3 дахь удаагаа түрүүлэв.

2003.08 сар

ҮБТДС-ийн баг тамирчид олс таталтын анхны УАШТ-нээс мөнгөн медаль хүртэв.

2003.09 сар

ҮБТДС-ийн буудлагын спортын оюутан О.Гүндэгмаа оюутны дэлхийн хошой аврага болов.

2003.11 сар

ҮБТД Сургуулийн  захирал Г.Лхагвасүрэн Монголын их дээд сургуулийн холбооноос “Шилдэг захирал”-аар шалгарав.

2003.12 сар

ҮБТДС-ийн оюутан О.Жаргалсайхан МЗХ-оос олгодог “Оны шилдэг оюутан”-аар шалгарав.

2003.12 сар

ҮБТДС-ийн аэробикийн баг тамирчид шилдэг баг шалгаруулах тэмцээнд 3 дахиа түрүүлэв.

2004.02 сар

ҮБТДС нь биеийн тамир, спорт, боловсрол, эрүүл мэндийн салбарт анхны 15 магистр багш нарыг бэлтгэлээ.

2004.03 сар

ҮБТДС-ийн оюутнууд олс таталтын УАШТ-нээс нийт 30 медаль хүртсэн амжилтаараа багаараа түрүүлэв.

2004.04 сар

ҮБТДС-ийн оюутнууд МҮОХ-ноос зохиосон “Олимпийн дэвжээ” уралдаант тэмцээнд түрүүлэв.

2004.06 сар

ҮБТДС-иас “Монгол үндэсний спорт тоглоом” шинэ сурах бичиг хэвлүүлэв.

2004.07 сар

Монголын Бүх Ард Түмний XI спартакиадын шигшээ уралдаанд ҮБТДС  багаараа III байр эзлэв.

2004.09 сар

ҮБТДС-ийн захирал Г.Лхагвасүрэн Афины Параолимпийн тоглолтонд Монголын баг тамирчдыг тэргүүлэн оролцлоо.

2004.09 сар

ҮБТДС-иас “Бие бялдрын нөхөн сэргээлт” сурах бичиг хэвлүүлэв.

2004.11 сар

ҮБТДС-ийн захирал Г.Лхагвасүрэн Монголын Оюутны Холбооны “Соён гэгээрүүлэгч” одонгоор шагнагдсан.

2004.11 сар

ҮБТДС-ийн багш Ж.Цогоо, Ж.Дэлгэрмаа, Ч.Эрдэнэчимэг нар дэд профессор цол хүртсэн.

2004.12 сар

ҮБТДС нь Монголын Дээд Боловсролын менежментийн хүрээлэнгээс “Топ-5” шилдэг менежменттэй  сургуулиар шалгарсан.

2004.12 сар

ҮБТДС-ийн олс таталтын баг тамирчид эрэгтэй, эмэгтэй багаараа азийн АШТ-нээс хүрэл медаль хүртсэн.

2004.12 сар

ҮБТДС-ийн аэробикийн баг тамирчид шилдэг баг шалгаруулах тэмцээнд 4 дэхээ түрүүлсэн.

2004.02 сар

Багш нарын баярын үеэр ҮБТДС-ийн 16 багш ажил мэргэжлийн медалиар шагнагдсан. Үүнд:

Боловсролын  тэргүүний ажилтан: Г.Батсүх, Р.Ганбаатар,

Биеийн тамирын  тэргүүний  ажилтан: П.Пүрэвсүрэн, Г.Энхтуяа

ЭМЯ-ны жуух бичгээр: Т.Баатар, Ч.Эрдэнэчимэг

Багшийн алдар тэмдэгээр: Л.Алимаа, Г.Энхтуяа, Ч.Эрдэнэчимэг, Б.Хэрлэн, Л.Гүндэгмаа,

Тэргүүний залуу сэхээтэн тэмдэгээр: Ц.Баярсайхан

Ахлах багш тэмдэгээр: Б.Энхцэцэг

Арга зүйч багш тэмдэгээр: Ц.Баярсайхан, Т.Гэрэлмаа, А.Одончимэг нар шагнагдав.

2005.03 сар

Магистр Л.Гүндэгмаа, Б.Болдбаатар нар Грект улсад Олон улсын олимпийн академид суралцах уралдаанд шалгарав.

2005.01 сар

ҮБТДСургуулийн оюутан Нацагням, Одцэцэг, Энхбат, Энхсүрэн нар Австрийн Инесбрук хотод оюутны өвлийн универсиад их наадамд уралдаж Турины олимпийн эрх авах болзол биелүүлсэн.

2005.03 сар

Монголын оюутны спортын наадмын өвлийн цана, тэшүүрийн уралдаанд ҮБТДС-ийн оюутнууд тэргүүн байр эзлэв.

2005.05 сар

Монголын оюутны спортын анхдугаар наадамд ҮБТДСургуулийн баг 48 алт, 37 мөнгө, 18 хүрэл, бүгд 105 медаль авч тэргүүн байр эзлэж 3 сая төгрөг, өргөмжлөл, цомоор шагнагдав.

2005.06 сар

Монголын тамирчдын баярыг тохиолдуулан ҮБТДС-ийн 5 багш цол,  медалиар шагнагдсан. Үүнд:

Биеийн тамирын тэргүүний ажилтан: ОУХМ Г.Баатарсүрэн,  спортын мастер Б.Хэрлэн

Багшийн алдар тэмдэгээр: с/м П.Пүрэвсүрэн, ОУХМ Г.Баатарсүрэн, магистр Б.Болдбаатар

МЗ Холбооны тэргүүний залуу сэхээтэн тэмдэгээр: магистр Б.Болдбаатар, магистр Т.Гэрэлмаа

2005.06 сар

 

Тэнхимийн эрхлэгч Г.Батсүх Боловсролын докторын зэрэг амжилттай хамгааллаа.

2005.07 сар

ҮБТДС-ийн төгсөгч чөлөөт бөхийн багш Б.Сайнбаяр Улс Хувьсгалын 84 ойн баяр наадмаар улсын начин цол хүртэв.

2006.06 сар

УБ хотод болсон бөхийн чөлөөт барилдааны оюутны ДАШТ-д 39 орны 400 гаруй тамирчид барилдаж ҮБТДС-ийн оюутнууд алт, мөнгө, хүрэл, бүгд 12 медаль авч, багш Ц.Баярсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн оюутны баг дэлхийн аварга болов.

2006.07 сар

Магистрант багш Л.Гүндэгмаа, магистр багш Б.Болдбаатар нар Грекийн Афина хотод Олон улсын олимпийн академийн 124 орны 242 залуу судлаачдын  хуралд  оролцож мэргэжлээ  дээшлүүлэв.

2006.11 сар

ҮБТДСургууль Биеийн тамир, спортын онол арга зүй судалгааны сэтгүүл хэвлүүлж улсын хэвлэлийн захиалганд оруулж улс орон даяар түгээн дэлгэрүүлэх боллоо.

2006.11 сар

ҮБТДС байгуулагдсаны 15 жилийн баярын хурал хүндэтгэлийн концерт, үзэсгэлэнгийн нээлтийн СТӨ-нд зохион байгуулж Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-н гишүүд БСШУЯам, БТСУХ, МҮОХ-ны удирдлага оролцсон.

2006.11 сар

ҮБТДС-н 15 жилийн ойгоор дэд захирал Л.Алтанцэцэг, тэнхимийн эрхлэгч Г.Батсүх нар МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор, сургалтын албаны дарга Ж.Цогоо “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цолоор шагнагдав.

2006.11 сар

Солонгос улсын БТДС-ийн бөхийн чөлөөт барилдааны эмэгтэй оюутны баг ҮБТДС-ийн оюутны баг уулзалт тэмцээн хийж 4:4 тэнцэв.

2006.12 сар

ҮБТДС-ийн аэробикийн баг 5 дахь удаагаа улсын аварга болов.

2006.12 сар

МҮОХ-ны 50 жилийн ойг тохиолдуулан доктор, профессор Г.Лхагвасүрэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор, багш доктор Р.Ганбаатар, Л.Алтанцэцэг, Г.Батсүх, магистр Л.Алимаа нарыг МҮОХ-ны 50 жилийн медалиар шагнав.

2007.01 сар

Тэшүүрийн УАШТ-нд III дамжааны оюутан спортын мастер Н.Одцэцэг, Л.Баасан нар тэргүүн байр эзэлж Хятад улсын Гангун хотод азийн өвлийн спортын тоглолтонд оюутан Н.Энхзул уулын цанын уралдаанд амжилттай оролцов.

2007.01 сар

Буудлагын ОУХМ, тамирчин О.Гүндэгмаа “Гавьяат тамирчин” цолоор шагнагдав.

2007.03 сар

ҮБТДС-ийн багш Ц.Баярсайхан АНУ-ын Калорид Спрингс хотод Олон улсын дасгалжуулагчдын дээд дамжаанд мэргэжил дээшлүүлсэн.

2007.04 сар

ҮБТДС-н биеийн тамир, эмчилгээний 4 дамжааны оюутан Г.Оюун-Эрдэнэ, Э.Мөнх-Оргил нар аэробикийн спортын ОУХМ цолыг, оюутан Т.Бямбасайхан, Г.Мөнхжаргал, Б.Ууганболор нар спортын мастер цолыг биелүүлэв.

2007.05 сар

ҮБТДС-ийн оюутан тамирчдын баг Монгол улсын оюутны спортын VIII-р наадамд төрийн ба хувийн хэвшлийн Их Дээд сургууль дотроос 6 дахь удаа тэргүүн байр эзлэв.

2007.08 сар

Тайландын Банкок хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах “Универсиад-2007” наадамд ҮБТДС-ийн IVдамжааны оюутан М.Бундмаа жүдо бөхийн төрлөөр алтан медаль авч түрүүлэв.

2007.07 сар

ҮБТДС-ийн төгсөгч чөлөөт бөхийн багш Б.Сайнбаяр Улс хувьсгалын 86 ойн баяр наадмаар Улсын Заан цол хүртэв.

2007.08 сар

Тайландын Банкок хотод болсон “Универсиад-2007” наадмын хүрээнд зохиогдсон Олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн хуралд ҮБТДС-ийн багш Л.Гүндэгмаа илтгэл хэлэлцүүллээ.

2008.01 сар

ҮБТДС-ийн багш Л.Гүндэгмаа Их Дээд Сургуулийн Консорциумаас зохион байгуулсан шилдэг багш шалгаруулах арга хэмжээнд оролцож “Шилдэг залуу багш”-аар шалгаран иж бүрэн компьютерээр шагнуулав.

2008.05 сар

Оюутны спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 дэх удаагаа түрүүлж алтан медаль, цомоор шагнуулав.

 

2008.07 сар

ҮБТДС-ийн төгсөгч оюутан “Бээжин-2008” олимпод оролцох эрх авав.

2008.08 сар

ҮБТДС-ийн 2002 оны төгсөгч буудлагын ОУХМ О.Гүндэгмаа “Бээжин-2008” олимпоос 25 метрийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртэж, “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагдав.

2008.09 сар

ҮБТДС-ийн захирал доктор, профессор Г.Лхагвасүрэнгийн тэргүүлдэг Паралимпийн тамирчдаас “Бээжин-2008” олимпод байт харвааны төрөлд Д.Баатаржав олимпийн аварга болж “Хөдөлмөрийн баатар”, “Монгол Улсын Гавьяат тамирчин цол”-оор шагнагдав.

2008.11 сар

ҮБТДС-ийн чөлөөт бөхийн багш, магистр Ц.Баярсайхан нь бөхийн чөлөөт барилдааны Олон улсын I зэргийн дасгалжуулагч болов.

2008.12 сар

ҮБТДС-ийн 3 а дамжааны оюутан, Мото спортын ОУХМ, Ази тивийн анхны аварга Эрдэнэбилэгийн Халиунболд боллоо.

2008.12 сар

ҮБТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, академич, хөнгөн атлетикийн мастер Гонгорын Лхагвасүрэн “Монгол улсын гавьяат багш” цол хүртлээ.

2009.03 сар

ҮБТДС-ийн гадаад хэлний багш, магистр Б.Энхцэцэг багшийн алдар тэмдэгээр шагнагдлаа.

2009.03 сар

2005-2009 оны төгсөгч, оюутны зөвлөлийн дарга  Т.Батзориг Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Шилдэг оюутан” болсон.

2009.05 сар

ҮБТД Сургуулийн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, гимнастикийн ОУХМ Лхагвасүрэнгийн Алтанцэцэг “Бие бялдрын хүмүүжлийн онол, арга зүй” тулгуур сурах бичиг хэвлэж гаргалаа.

2009.06 сар

Монголын оюутны спортын хоёрдугаар их наадамд 55 их дээд сургууль, коллежийн 3000 гаруй оюутан оролцож, шигшээ тэмцээнүүдээс: ҮБТДСургууль 15 алт, 14 мөнгө, 26 хүрэл, нийт 55 медаль хүртэж тэргүүлэх байр эзэллээ.

2009.07 сар

Белград-2009 олон улсын оюутны универсиад их наадмын дзюдо бөхийн 73 кг жинд ҮБТДС-ийн оюутан С.Ням-Очир хүрэл медаль хүртэж, багш дэд профессор Б.Хэрлэн волейболын багийн дасгалжуулагчаар оролцов.

2009.09 сар

Казахстан улсын Алма-ата хотод ОУОХорооны ивээл дор зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний чуулган,  бүгд хуралдаанд захирал профессор Г.Лхагвасүрэн илтгэл хэлэлцүүлж оролцов. Энэ чуулганы үеэр Олон улсын Биеийн Тамирын Их Дээд Сургуулиудын Холбоо байгуулагдаж захирал, профессор Г.Лхагвасүрэн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

2009.10 сар.

ОХУ-ын Москва хотын биеийн тамир, спорт аяллын их сургууль, Украин улсын Киевийн биеийн тамир, спортын их сургуулиудтай ҮБТДСургууль хоёр талын хамтын ажиллагааны гэрээ байгуулж их сургуулиудын ректор, профессор Б.В.Блеер, профессор А.В.Платонов, профессор Г.Лхагвасүрэн нар гэрээнд гарын үсэг зурав.

2009.10 сар

Багш, докторант Л.Гүндэгмаа Москвагийн Ломоносовын их сургуульд “Монголын оюутан залуучуудын морфофункциональ онцлог, генетикийн хүчин зүйлээс хамаарах нь” сэдвээр Биологи, сурган хүмүүжүүлэх ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалав.

2009.10 сар

Бангкок хотноо болсон Ази тивийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд багш, ОУХМ Б.Хэрлэнгийн дасгалжуулсан монголын оюутны эмэгтэй баг III байрт шалгарав.

2009.11 сар

Эрдэнэт хотод ҮБТДСургуулийн оюутны аэробикийн баг  улсын аварга цолоо хамгаалав.

2010.01 сар

МҮОХорооноос их дээд сургуулиудын хооронд зохион байгуулсан эрдэм шинжилгээ онол-практикийн бага хуралд доктор Л.Гүндэгмаа, доктор Р.Ганбаатар нарын илтгэл тэргүүн байр, магистр багш Ш.Бат-Эрдэнийн илтгэл шагналт байрт шалгарав. Оюутан Д.Баянжаргалын илтгэл тэргүүн байр эзлэв.

2010.01 сар

ҮБТДСургуулийн эрдэмтэн профессор багш нар “Бөхийн чөлөөт барилдаан”, дзюдо, сагсан бөмбөг, волейболын цогц хөтөлбөр Монгол улсад анх удаа боловсруулж хэвлүүлэв.

2010.03 сар

Үндэсний спорт мэргэжлийн тэнхимийн сагсан бөмбөгийн багш, спортын мастер, магистр Д.Уртнасангийн “Сагсан бөмбөгийн цагаан толгой” сурах бичиг хэвлэгдэв.

2010.05 сар

Грекийн Олон улсын Олимпийн академийн 10-р чуулганд  тэнхимийн эрхлэгч доктор, профессор Р.Ганбаатар оролцож мэргэжил дээшлүүлэв.

2010.06 сар

ҮБТДС “Топ-6” шилдэг менежменттэй их дээд сургуулиар шалгарав.

2010.06 сар

ҮБТДС “Топ-6” шилдэг менежменттэй их дээд сургуулиар шалгарав.

2010.06 сар

ҮБТДС “Топ-6” шилдэг менежменттэй их дээд сургуулиар шалгарав.

2010.07 сар

Сингапурт өсвөр үеийн дэлхийн олимпийн их наадамд ҮБТДС-ийн төгсөгч Д.Мөнхбаярын шавь Б.Батцэцэг алтан медаль хүртэж хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдав.

2010.09 сар

ОУОХорооны ивээл дор Киев хотноо “Олимпийн спорт, бүх нийтийн спорт” Олон улсын эрдэм шинжилгээний их хуралд профессор Г.Лхагвасүрэн оролцон “Монголын дээд амжилтын спортын хөгжлийн чиг хандлага” илтгэл хэлэлцүүлж самбар хуралдаан удирдав.

2010.10 сар

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд ҮБТДС-ийн захирал Г.Лхагвасүрэн оролцолоо.

2010.11.19

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Япон улсын Токиогийн спортын шинжлэх ухааны Их сургуулийн Ерөнхийлөгч ноён Киошо Танигама, Монгол Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн захирал ноён Г.Лхагвасүрэн нар хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

2011.02 сар

Биеийн тамир, эмчилгээ, арга зүйн тэнхимийн багш, их эмч, дэд профессор Т.Баатар эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнагдав.

2011.02 сар

БСШУЯ-ны жуух бичгээр: Дэд профессор Т.Баатар, Б.Хэрлэн, Ж.Цогоо,

МҮОХ-ны олимпийн алдар одонгоор: Дэд профессор Д.Уртнасан, Р.Лхамсүрэн, Л.Алимаа,

Багшийн алдар тэмдгээр: эмчилгээ арга зүйн тэнхимийн эрхлэгч, хүний их эмч Ш.Бат-Эрдэнэ, магистр Т.Гэрэлмаа,

Ахлах багш тэмдгээр: магистр багш Р.Түвшинжаргал, С.Мөнх-Эрдэнэ,

Арга зүйч багшаар: магистр багш Д.Өлзийжаргал, Ц.Нямзаяа нар шагнагдав.

2011.04.07

Монголын Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор (Sc), профессор, академич, МУ-ын гавьяат багш Г.Лхагвасүрэн, БНХАУ-ын Бээжингийн Биеийн Тамирын Их Сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор (Sc), профессор Янг Хуа нар хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

2011.04.09

ҮБТДС-ийн 20 жилийн ойд зориулсан  төгсөгчдийн уулзалт  тэмцээн болов.

 

ҮБТДС-ийн 20 жилийн ойн нэрэмжит уралдаант цэнгээнт “Аха” тэмцээн  “Сургуулийн түүхэн замнал” сэдвээр явагдаж өнгөрлөө.

2011.04.07

ҮБТДС-ийн 20 жилийн ойн нэрэмжит яруу найргийн “Сургуулиа магтая” наадам болж, шалгарсан оюутнууддаа өргөмжлөл, сургуулийн 20 жилийн ойн дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.

2011.05 сар

Манай сургуулийн багш нар МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн “Сэтгэл судлал, сургах зүйн онол, арга зүйн онол, арга зүй” сургалтын хөтөлбөрийг бүрэн биелүүлж үндсэн мэргэжлээсээ гадна дээрх чиглэлээр багшлах эрхийн гэрчилгээ гардан авав.

2011.04.14

ҮБТДС-ийн 20 жилийн ойд зориулсан оюутнуудын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал болов.

2011.04.28

ҮБТДС-ийн 20 жилийн ойд Төрийн  ордонд дараах гадаадын эрдэмтдийг шагнав.

  • ОХУ-ын БТСАЖИ Сургуулийн захирал, доктор (Sc), профессор А.Н.Блеерт МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон,
  • Украйны Үндэсний БТИСургуулийн Ерөнхийлөгч, доктор (Sc), профессор В.Н.Платоновт МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон,
  • ОХУ-ын Ломоносовын нэрэмжит МУИС, ШУ-ны доктор (Sc), профессор Е.З.Годинад “Найрамдал” медаль,
  • Украины ҮОА-ийн ерөнхийлөгч, ш/у-ны доктор, профессор М.М.Булатовад “Найрамдал” медалиар тус шагналаа.

2011.04.28

ҮБТДС-ийн 20 жилийн ойг тохиолдуулан Эрдмийн зөвлөлийн хурлын 2011 оны 04 сарын 20-ны өдрийн шийдвэрээр хамтран ажилладаг гадаадын эрдэмтдэд “Хүндэт доктор” цол олгосон.

  • ОХУ-ын БТСАЖИ Сургуулийн захирал, доктор (Sc), профессор А.Н.Блеер,
  • ОХУ-ын Ломоносовын нэрэмжит МУИС, ШУ-ны доктор (Sc), профессор Е.З.Година
  • Украйны Үндэсний БТИСургуулийн Ерөнхийлөгч, доктор (Sc), профессор В.Н.Платонов

2011.04.29

Украины ҮОА-ийн ерөнхийлөгч, ш/у-ны доктор, профессор М.М.Булатоваг Монголын олимпийн хорооны “Хүндэт доктор”  цол олгов.

2011.04.29

Монголын Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн захирал, ШУ-ны доктор, профессор, МУ-ын гавьяат багш Г.Лхагвасүрэн Украин улсын Биеийн Тамир, Спортын Их Сургуулийн хүндэт доктор болов.

2011.04.29

ҮБТДС-ийн 20 жилийн ойд зориулсан “Биеийн тамир, спортын мэргэжилтэн бэлтгэх технологийн тулгамдсан асуудлууд” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээ онол-практикийн бага хурал болов. Хуралд ОХУ, Украин, БНХАУ, Япон зэрэг орны биеийн тамир, спортын нэрт эрдэмтэд урилгаар оролцсон.

2011.04.30

ҮБТДС-ийн 20 жилийн ойн урлаг спортын тоглолт БТС-ын Ордны “А” зааланд  болж, 64 бөх барилдав.

2011.04.30

ҮБТДС-ийн 20 жилийн ойг тохиолдуулж Боловсрол, биеийн тамирын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилсан доорхи нэр бүхий багш нарыг шагналаа.

  • Дэд захирал, доктор (Ph.D), профессор Л.Алтанцэцэгийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одон,
  • Доктор (Ph.D), дэд профессор Л.Гүндэгмаа БСШУЯ-ны “Боловсролын тэргүүн” цол тэмдэгээр,
  • Багш, дэд профессор, ОУХМ Б.Хэрлэнг МВХ-ны дээд шагнал “Мөнгөн бөмбөг” одонгоор,
  • Сургалтын албаны дарга, дэд профессор Ж.Цогоог Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дээд шагнал “Алдрын одон”-гоор,
  • Эмчилгээ арга зүйн тэнхимийн багш, дэд профессор Т.Баатар, Ч.Эрдэнэчимэг, магистр багш Ц.Баярсайхан нарыг БТСГ-ын шагнал “Спортын алдар” медалиар,
  • Гадаад хэлний багш, магистр Б.Энхцэцэг БСШУЯ-ны “Жуух бичиг”-аар тус тус шагналаа.

 

2011.04 сар

Киргизстан улсын Бишкек хотноо болсон бүстэй барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2г ангийн оюутан Б.Эрхбаяр (66 кг) алтан медаль хүртэв.

2011.05 сар

ҮБТДС-ийн сагсан бөмбөгийн спортын мастер, багш, дасгалжуулагч, дэд профессор Д.Уртнасангийн дасгалжуулсан Хараагийн харцага баг үндэсний сагсан бөмбөгийн лигийн 5 удаагийн  аврага баг боллоо.

Монголын оюутны спортын 10-р Универсиад наадамд байгууллагын дүнгээр I  байр эзэлж, өргөмжлөл, цом, алтан медаль, мөнгөн шагналаар шагнуулав.

2011.07 сар

Биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалиар он удаан жил боловсрол, биеийн тамирын байгууллагад ажилсан ҮБТДС-ийн эрдэмтэн багш, ажилтан, ажилчид нар шагнуулав.

2011.07 сар

МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар ҮБТДС-ийн төгсөгч,  жүдо бөхийн ОУХМ Мөнхбаатарын Бундмаад “Гавьяат тамирчин” цол олгов.

2011.09 сар

Багш, дасгалжуулагчийн 4г дамжааны оюутан Д.Отгонцэцэг Бүгд Найрамдах Турк улсын нийслэл Стамбул хотноо зохиогдсон насанд хүрэгчдийн чөлөөт, сонгомол барилдааны ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд барилдаж мөнгөн медаль хүртэв.

2011.10 сар

Чөлөөт бөхийн багш, ЗҮШБ-ын дасгалжуулагч магистр Ц.Баярсайхан, ЭАЗ-н тэнхимийн багш магистр Р.Түвшинжаргал нар МУБИС-ийн докторантурт элсэн орж суралцаж байна.

2011.11 сар

Магистр багш Д.Шүрэнцэцэг гандболын спортын шилдэг дасгалжуулагчаар шалгарлаа.

2011.11 сар

МУ-ын төр, засаг ҮБТДС-ийн дэд захирал, доктор (Ph.D), профессор Л.Алтанцэцэгийг “Алтан гадас” одонгоор шагнав.

2011.12 сар

БСШУЯ-ны сайдын 2010 оны 503 тоот тушаалаар ЕБС-ийн 6 дахь жилдээ ажиллаж байгаа “Биеийн тамирын багш нар”-ын мэргэжил дээшлүүлэх 7 хоногийн сургалтанд манай багш нар мэргэжлийн онол,  дадлагын хичээлүүдийг заалаа.

2012.01 сар

2011-2012 оны хичээлийн жилд нийт багш нар сургалтын орчин цахим хэлбэрт шилжлээ.

2012.03 сар

Үндэсний спорт мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, спортын мастер Р.Лхамсүрэн  МУ-ын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнуулав.

2012.03 сар

Үндэсний спорт мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, спортын мастер Р.Лхамсүрэн  БСШУЯ-ны “Боловсролын тэргүүн” цол тэмдэгээр,

2012.04 сар

Япон улсын спортын шинжлэх ухааны их сургуульд Jasco-ын тэтгэлгээр Э.Золжаргал суралцаж байна.

2012.04 сар

ОХУ болон МУ-ын Боловсролын харилцааны гэрээний дагуу ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах шалгаруулалтанд тэнцэж, БД-ийн 1а ангийн оюутан Р.Соломон суралцах эрхээ авлаа.

2012.04 сар

ҮБТДС-ийн 3а дамжааны оюутан Б.Цэцэггэрэл МБАТС-ын XIII их наадмын хүндийн өргөлтийн хүрэл медаль хүртэв.

2012.04 сар

МУ-ын ерөнхий сайд С.Батболдын нэрэмжит “Эрүл мэнд-Эрхэм баян” уриатай “Ногоон баг” бүх нийтийн гүйлтэнд ҮБТДС-ийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ.

2012.05 сар

МҮОХ, Спортын сэтгүүлчдийн холбоо, Спортын маркетингийн агентлагтай хамтран зохион байгуулсан шилдэг тамирчинаар төгсөгч, жүдо бөхийн ОУХМ С.Ням-Очир шалгарлаа.                                                                                                                                                                                                                                                                                            2012.05 сар

Монголын оюутны спортын 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд ҮБТДСургууль II байр эзэлж, үнэ бүхий зүйлээр шагнуулав.

2012.05 сар

ҮСМТэнхимийн  багш, волейболын ОУХМ, дэд профессор Б.Хэрлэн “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдлаа.

2012.08 сар

Лондон-2012 Зуны 30-р Олимпид манай сургуулийн төгсөгч самбо бөхийн ОУХМ С.Ням-Очир  хүрэл  медаль  хүртэв.

2013.01-2013.05

Монголын оюутны спортын  универсиад  III их наадамд ҮБТДС алт 28, мөнгө 19, хүрэл 34 бүгд 81 медаль хүртэж, 44,5 оноогоор Монгол улсын бүх их дээд сургуулиудийн дундаас ТЭРГҮҮН байрт шалгарч 15 000 000 төрөгний мөнгөн шагнал хүртсэн. Тус наадамд ҮБТДС-ийн оюутан дэлхийн хошой хүрэл медальт МУГТ, чөлөөт бөхийн ОУХМ О.Насанбурмаа, Азийн аваргын мөнгөн медальт П.Өнөрбат, Монгол улсын есөн удаагийн аварга, цанын спортын мастер ОУХМ Б.Бямбадорж,  Ази тивийн аваргын хүрэл, ОУХМ Ц.Цэрэннадмид, Гранприйн хүрэл мөнгө, Ази тивийн аваргын хүрэл, оюутны аварга, ОУХМ Б.Тэмүүлэн, Ази тивийн  аварга, Гранприйн хошой мөнгөн медальт, оюутны наадмын аварга, ОУХМ Д.Төмөрхүлэг, Дэлхийн аваргын мөнгөн медальт М.Долгоржав, Дэлхийн аваргын мөнгөн медальт Ш.Эрдэнэбаатар,  хөнгөн атлетикийн с\м Н.Мөнхбаяр, ОУХМ Ц.Бямбажав, с\м А.Бахыт,Г.Одхүү, с\м Г.Шижирбаатар нарын олон оюутан тамирчид амжилттай оролцсон юм.

2013.05 сар

БСШУЯ-ын харъяа Их Дээд сургуулиудын Захирлуудыг зөвлөлийн бүрэлдэхүүнд ҮБТДС-ийн захирал доктор, профессор Г.Лхагвасүрэн оролцож АНУ-ын Нью-Йорк, Вашингтон зэрэг хотуудын дэлхийд алдартай Их сургуулиуд болох Колумбын ИС, Пенсилваны ИС, Жорж Тауны ИС, Харвардын ИС, Жорж Вашингтоны ИСургуулиудад зочлон сургалтын үйл ажиллагаатай танилцан Дэлхийн эрдэмтдийн уулзалтанд биечлэн оролцлоо.

2013.05 сар

ОХУ-ын Биеийн Тамир Спорт Аялал Жуулчлалын Их Сургуулийн 95 жилийн ойн арга хэмжээнд Хүндэт зочиноор ҮБТДС-ийн захирал доктор, профессор Г.Лхагвасүрэн, доктор, дэд профессор Л.Гүндэгмаа нар уригдан оролцлоо.

2013.06 сар

Бээжин хотод Олон улсын Олимпийн хорооны ивээл дор  Олон улсын Биеийн тамир спортын их дээд сургуулиудын холбооны  “Олимпийн спорт ба бүх нийтийн спорт” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын 17-р конгресс хуралд ҮБТДС-ийн захирал, ШУ-ны доктор (Sc),  профессор, МУГБ Г. Лхагвасүрэн, багш, биологийн ухааны доктор (PhD), дэд профессор Л.Гүндэгмаа, докторант багш Р.Түвшинжаргал, докторант багш Д.Өлзийжаргал нар амжилттай оролцов.

Бээжин хотод зохиогдсон Олон улсын эрдэм шинжилгээний  хуралд Биологийн ухааны доктор (PhD), дэд профессор Л.Гүндэгмаа “Хүүхэд, өсвөр үе, залуучуудын бие бялдрын хөгжилтийн орчин үеийн чиг хандлага: этногенетикийн болон  экологийн төлөв байдал” сэдэвт орос монголын хамтарсан судалгааны үр дүнгээр  англи хэл дээр илтгэл тавьж “Шилдэг залуу судлаачийн” шагналыг хүртсэн байна.

2013.06 сар

ҮБТДС-ийн 20 гаруй эрдэмтэн, профессор, багш нар, хамтын ажиллагааны гэрээтэй Бээжингийн Биеийн Тамир Спортын Их Сургуульд зочилж сургалтын  үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцлоо.

2013.07 сар

Дэлхийн оюу­тны спортын 27 дугаар Универсиад их наадам Казань-2013-т манай сургуулийн тамирчид амжилттай оролцож Спортын Гавъяат тамирчин оюутан Очирбатын Насанбурмаа чөлөөт бөхийн 67 кг-ийн жинд Мөнгөн медаль, 66 кг-ийн жинд ОУХМ Г.Мандахнаран Хүрэл медаль, Дзю-до бөхийн 99 кг-ийн жинд ОУХМ Б.Жанчивдорж Мөнгөн медаль, Самбо бөхийн 70 кг-ийн жинд ОУХМ Ц.Мөнхцэцэг Хүрэл медаль, 78 кг-ийн жинд ОУХМ С.Нямпүрэв Хүрэл медаль, +80 кг-ийн жинд ОУХМ Б.Гантөгс нар Хүрэл медаль тус тус хүртсэн байна. Энэхүү наадамд ҮБТДС-ийн багш, бөхийн чөлөөт барилдааны Олон улсын I зэргийн дасгалжуулагч, магистр Ц.Баярсайхан монгол улсын чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчаар оролцож Монголын оюутны баг тамирчид 3-р байр эзэлсэн юм.

2013.12 сар

ССАЖЯам, Спорт бэлтгэлийн төвөөс “Оюутан залуучуудын бие бялдрын боловсролыг дэмжих нь” сэдэвт биеийн тамир, спортын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан уралдаанд ҮБТДС-ийн багш оюутнууд амжилттай оролцож түрүүлэв.

2014.04 сар

ҮБТДС-ийн захирал агсан, Монгол Улсын гавъяат багш, шинжлэх ухааны доктор (Sc), профессор, спортын мастер, боловсрол, биеийн тамир, спортын нэрт зүтгэлтэн Гонгорын Лхагвасүрэнгийн нэрэмжит “Биеийн тамир, спорт-олимпийн хөдөлгөөн Монгол үндэсний олимпийн академи” чуулга уулзалт, эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав.

2014.05 сар

Монгол Улсын бүх их, дээд сургуулиудын 2014 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс ҮБТДС алт 15, мөнгө 7, хүрэл 19 нийт 41 медаль хүртэж багийн дүнгээр 88 оноогоор II байрт шалгарч мөнгөн медаль хүртлээ.

  2014.09 сар         ҮБТДС-ийн “Үндэсний спорт, мэргэжлийн тэнхим”-ийн  самбо, жү-до бөхийн багш, спортын мастер Доохүүгийн Дорждагвад  “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”  цол тэмдэгээр шагнагдсан.

2014.09 сар           ҮБТДС-ийн оюутан А.Батцэцэг чөлөөт бөхийн Ази тивийн болон залуучуудын дэлхийн аврага болов.