nom_bbhoz

ББХОЗА сурах бичгийн  гурав дахь хэвлэлт юм. Биеийн тамирын багш, дасгалжуулагч , арга зүйч мэргэжилтнүүд, оюутнууд, сонирхон хичээллэгчдэд зориулсан энэхүү сурах бичигт бага насны хүүхдүүдээс өндөр настан хүртэл бүх насны хүмүүст бие бялдрын хүмүүжил олгох, биеийн тамир, спортоор хичээллэх арга зүйг нэгтгэн бичжээ.

 

nom_sport

Спорт ном нь спортын хүсэл тэмүүлэл, гомдол цөхрөл, омог бахархал, ичгүүр шившгийг төрүүлж, ач холбогдол нь сая сая хүмүүст илэрхий байна. Энэ номд 200 гаруй спортын төрлүүд багтсан ба энэхүү номоор дамжуулан дэлхийн гайхамшигтай спортуудыг цаашид судлан шинжлэх судлах үүд хаалгыг нээж өгчээ.

 

Сагсан бөмбөгийн дүрмиnom_sagsйн түүхээс, шүүгчийн эрх ба үүрэг, шүүлтийн үйл ажиллагаа, дохио бол шүүгчийн “хэл” мөн, шүүгчдийн мэргэжил дээшлүүлэх ба бэлтгэлжилтийг хянах нь, мэдлэгийг санамж ойд хуримтлуулах нь, шүүлтийн философи, “харах-мэдэх-шийдэх” шүүлтийн шалгуурууд орчин үеийн мэдээллийг багтаажээ

 

nom_hunii_biyХүний биеийн анатоми болон үйл ажиллагааны талаар нарийн, тодорхой ойлголтыг өгөхөөс гадна зуугаар тоологдох гурван хэмжээст зургийг ашигласан болно.

Хүний биеийн үйл ажиллагаа яагаад доголддог талаар ойлголт өгөхдөө зонхилон тохиолдох эмгэгийг сонгон авч, хялбар ойлгогдохоор тайлбарласан.

 

Britannica-8 боть номnom_brittanica нь Монголын түүх, газар зүй, соёл, төрт ёсны  талаарх хамгийн олон ойлголт, сэдэв багтаасан, түүх, шинжлэх ухаан эдийн засаг, улс тєр, угсаатны зүй, уран зохиол, урлаг, соёл зэрэг өргөн хүрээг хамарсан.  Түүнчлэн  монгол үндэсний өөрийн гэх онцлогтой, зайлшгүй хэрэгтэй 3000 гаруй мэдээллээр баяжин гарч байна. Цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлсэн тул хэрэглэхэд хялбар, технологийн дэвшил, дэлхий дахины чухал үйл явдлын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг багтаасан. Нийтдээ 2.000 гаруй гэрэл зураг, газрын зураг, далбаа, хүснэгт, зураг чимэглэлтэй.

 

 

197 мянган үгийг багтаасан 20 гаруй мянган толгой үгтэй энэхүү толь бичиг нь кириnom_toliл бичгийн зөв бичих дүрэм, зөв бичих зүйн хэрэглээний толь, цахим харилцааны зөв бичих журам гэсэн гурван үндсэн хэсэгтэй.

Академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд гаргасан зөв дүрмийн толийг ойлгомжтой, бүтэцчилсэн, тогтолцоотой хэлбэрт оруулсан.

Эдүгээ өөр өөрөөр бичиж байгаа үгсийг хэл зүйн олон зарчмыг харгалзаж  уламжлалын зарчимд тулгуурлан нэг мөр жигдэлж, ташаа хувилбаруудыг нь тодорхой зааж өгсөн нь хэрэглэхэд чухал ач холбогдолтой юм.