ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛИЙН 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэхэд БСШУЯ-аас 2013 оны А/79 тоот тушаалаар “Оюутан элсүүлэх журам” болон энэхүү журмыг баримтална.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

2.1 Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Элсэгч эхний шатанд боловсролын үнэлгээний төвөөс тогтоосон хугацаанд ерөнхий шалгалтыг өгнө.

2.2 Хоёр дахь шатанд спортын ур чадварын шалгалтыг ҮБТДС-иас боловсруулан гаргасан тусгай тестээр өгнө.

2.3 Улаанбаатар хотод ҮБТДС-ийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс элсэлтийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

2.4 Хөдөө орон нутагт элсэлтийн үйл ажиллагааг орон нутаг дахь ерөнхий шалгалтын үнэлгээний комисс, Монголын Их, Дээд Сургуулиудын Консорциум /МИДСК/, аймгийн Биеийн тамир, Спортын хороо хамтран зохион байгуулна.

2.5 Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт мэдээллийг ҮБТДС-ийн вэб сайт www.ubtds.mn болон БШУЯ-ны www.education.mn портал сайтаас авч болно.

ГУРАВ. ҮБТДС-Д ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖИЛ

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮД:

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮД:
Индекс Бакалаврын хөтөлбөр Чиглэл Ерөнхий шалгалт
011410 Багш, биеийн тамирын боловсрол Биеийн тамирын багш Монгол хэл+Ур чадвар
101401 Спортын дасгалжуулагч Бөхийн дасгалжуулагч Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг+Ур чадвар
Хөнгөн атлетикийн дасгалжуулагч
Спорт тоглоомын дасгалжуулагч
Бусад спортын төрлийн дасгалжуулагч
101401 Арга зүйч Эмчилгээний биеийн тамирын арга зүйч Монгол хэл, Физик, Биологи, Хими+Ур чадвар
041302 Спортын менежмент Биеийн тамир, спортын менежмент Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг,Математик+Ур чадвар
041304 Аялал жуулчлалын менежмент Аялал жуулчлал, спортын арга зүйч Монгол хэл, Гадаад хэл,Газар зүй+Ур чадвар
Индекс Оройн ангийн хөтөлбөр
011410 Багш, биеийн тамирын боловсрол Элсэлтийн журмаар
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮД:
Индекс Бакалаврын хөтөлбөр Чиглэл Ерөнхий шалгалт
011410 Багш, биеийн тамирын боловсрол Биеийн тамирын багш Монгол хэл+Ур чадвар
101401 Спортын дасгалжуулагч Бөхийн дасгалжуулагч Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг+Ур чадвар
Хөнгөн атлетикийн дасгалжуулагч
Спорт тоглоомын дасгалжуулагч
Бусад спортын төрлийн дасгалжуулагч
101401 Арга зүйч Эмчилгээний биеийн тамирын арга зүйч Монгол хэл, Физик, Биологи, Хими+Ур чадвар
041302 Спортын менежмент Биеийн тамир, спортын менежмент Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг,Математик+Ур чадвар
041304 Аялал жуулчлалын менежмент Аялал жуулчлал, спортын арга зүйч Монгол хэл, Гадаад хэл,Газар зүй+Ур чадвар
Индекс Оройн ангийн хөтөлбөр
011410 Багш, биеийн тамирын боловсрол Элсэлтийн журмаар

ДӨРӨВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН БҮРТГЭЛ

4.1 Элсэхийг хүсэгчдийн бүртгэлийг Улаанбаатар хотод 2016 оны …-дугаар сарын ….-ны өдрөөс эхлэн бүртгэнэ.

4.2 Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд:

1. Өргөдөл

2. Бүрэн дунд боловсролын үнэмлэх

3. Ерөнхий шалгалтын батламж

4. Иргэний үнэмлэх

5. Сурагчийн хувийн хэрэг, сургуулийн тодорхойлолт

6. Цээж зураг 2 ширхэг ( 2015 оны 3×4 хэмжээтэй )

7.Спортын цол, зэргийн үнэмлэх, үзүүлсэн амжилтын диплом, өргөмжлөл

8. Элсэлтийн шалгалтын хураамж

ТАВ. ОЮУТАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

5.1 Улаанбаатар хотод сонгон шалгаруулалтыг тусгайлан зарлаж, ҮБТДС-ийн байранд зохион байгуулна.

5.2 Орон нутагт сонгон шалгаруулалтыг МИДСК-аас томилогдсон элсэлтийн шалгалтын салбар комисс, аймгийн БТСХ, ҮБТДС-ийн төлөөлөгч МИДСК-ын гаргасан хуваарийн дагуу цаг хугацаанд нь зохион байгуулна.

5.3 Шалгуулагчдын шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд гэрчилгээ, бүрэн дунд боловсролын гэрчилгээ дээр тавигдсан дүнгийн дундаж оноог харгалзан шийдвэрлэнэ.

5.4 Намрын нэмэлт элсэлтийг 8 дугаар сарын 22-наас 31-ний өдрүүдэд ҮБТДС дээр бүртгэж ур чадварын шалгалт авч, авбал зохих онооны 70%-с дээш оноо авсан тохиолдолд тухайн элсэгчийг элсүүлнэ.

ЗУРГАА. ХӨНГӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ

6.1 ОУХМ, спортын мастер, дэд мастер, спортын I зэрэгтэй тамирчид, аймаг, дүүрэг, бүсийн аварга шалгаруулах болон түүнээс дээш шатны тэмцээнд медальт байрт шалгарсан, үндэсний спортын цол, зэрэгтэй, элсэлтийн ерөнхий шалгалтыг аль нэгэн хичээлээр өгсөн элсэгчдийг тэдний мэргэжлийн ур чадварыг үндэслэн шууд элсүүлнэ.

6.2 Спортын авъяастай хөгжлийн бэрхшээлтэй элсэгчдийг (суугаа волейбол, бөх, байт харваа, хөнгөн атлетик г.м.) элсэлтийн ур чадварын шалгалтыг харгалзахгүйгээр ерөнхий шалгалтын оноог үндэслэн элсүүлнэ.

6.3 Дээд боловсролтой иргэн элсэхийг хүсвэл зөвхөн ур чадварын шалгалт авч элсүүлнэ.

ДОЛОО. СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ, БҮРТГЭХ

7.1 Элсэгчдэд суралцах эрхийн бичгийг хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод элсэлтийн шалгалтын комисс 2016 оны …..-дугаар сарын ….-…..-ний өдрүүдэд олгоно.

7.2 Зохих хяналтын тоонд багтаж, суралцах эрхийн бичиг авсан элсэгчид 2016 оны 08-дугаар сарын 22-аас 31-ны хооронд тус сургууль дээр бүртгүүлнэ.

Элсэлтийн шалгалтын комисс