Эрдэм шинжилгээ судалгааны төв

ҮБТДС-ийн дэргэдэх эрдэм шинжилгээ судалгааны төв нь байгуулагдсан цагаасаа  үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн. Судалгааны төвийн зорилго нь биеийн тамир спортын салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй ололт амжилтыг нэвтрүүлэхэд оршино.

Судалгааны багийн гишүүд:

  1. Л. Алтанцэцэг – ШУ-ны доктор, профессор
  2. Л.Гүндэгмаа – Биологийн ухааны доктор (Ph.D)
  3. Ш.Бат-Эрдэнэ – Хүний их эмч, АШУИС –ийн докторант
  4. Т.Баатар – Хүний их эмч, дэд профессор
  5. Р.Түвшинжаргал – Докторант
  6. Д.Өлзийжаргал – Докторант
  7. С.Мөнх-Эрдэнэ – Магистр багш
  8. Ш.Батсүх – Магистр багш
  9. Э.Золжаргал – Магистрант

Судалгааны төв нь  хүүхэд, өсвөр үе, залуучууд, тамирчдын морфофункциональ онцлогийг дараах арга зүйг ашиглан  гардан судлаж байна. Үүнд:

  • Орчин үеийн антропометрийн стандарт шаардлага хангасан сонгодог аргаар Швецарь улсын “GPM” фирмийн антропометрийн багаж тоног төхөөрөмжийг ашиглан бие бялдрын хөгжилтийн түвшингийн 39 шинж тэмдгийг тодорхойлсон судалгаа авав. Үүнд: араг  ясны 18 хэмжилт, биеийн мөчид, хэсгийн тойргийн 10 хэмжилт, өөхөн давхрааны 11 хэмжилтийг авч тодорхойлж байна.
  • ОХУ-ын анагаах ухааны эрдэм шинжилгээний төвийн “Медасс АВС” биоимпеданс багажийг  ашиглан судлуулагчдын биеийн дотоод бүтэц зүйг (булчин, өөхний хуримтлал, идэвхтэй эсийн хэмжээ, усны хэмжээ, үндсэн солилцоо, эс хоорондын шингэн зэрэг)  болон бодисын солилцооны түвшинг тодорхойлно.
  • Зүрх-судасны системийн үйл ажиллагааны байдал, артерийн дээд, доод даралт, зүрхний лугшилтын давтамж, шинж чанарыг илэрхийлсэн физиологийн үйл ажиллагааны функциональ хэмжигдэхүүнүүдийг багтаасан цогц хэмжилтүүдийг тодорхойлно.
  • Германы “Spiro USB” фирмийн спирометрийн багажаар амьсгалын системийн үйл ажиллагааг илэрхийлэх уушигны амьдралын багтаамж, хүчилтөрөгчийн дээд хэрэглээ, амьсгалын системийн үйл ажиллагааны доголдол зэргийг илрүүлэх цогц шинжилгээ хийнэ.
  • Сурган хүмүүжүүлэх тестийн аргаар бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин (хурд, хүч,уян хатан, авхаалж самбаа, тэсвэрийн) тогтоох судалгааг хийдэг.
  • Спортын авьяас чадвар тодорхойлох зорилгоор амны хөндийн арчдаснаас молекул генетикийн шинжилгээний дээж авч тодорхойлох судалгаа явуулна.
  • Хичээлэгчдийн ачааллыг болон ажиллах чадварыг тодорхойлно.

 

Тус сургуулийн эрдэм шинжилгээний судалгааны багаас сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн төсөлт ажил:

  1. Эрүүл мэндийн яам, АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтран ”Идэвхтэй хөдөлгөөнөөр хэрэгжүүлэхэд саад болж байгаа бэрхшээлүүдийг судлах” төсөлт ажил 2011-2012 онд амжилттай хэрэгжүүлэв.
  2. Эрүүл мэндийн яам, АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтран ”Халдварт бус өвчин осол гэмтэлд өртсөн хүмүүст зориулсан эрүүлжүүлэн чийрэгжүүлэх эмчилгээний биеийн тамирын хичээлийн зохион байгуулж, хөтөлбөр боловсруулж, эрүүл мэндийн боловсрол олгох” төсөлт ажил 2012-2013 онд амжилттай хэрэгжүүлэв.
  3. БСШУЯ-ны ШУТехнологийн сан болон ОХУ-ын Суурь судалгааны сангаас санхүүжсэн Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн Антропологийн хүрээлэнтэй манай сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны төвийн багийнхан хамтран “Хүүхэд өсвөр үе залуучуудын бие бялдрын хөгжилтийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт хамтарсан судалгааны төслийг 2010-2011 онд амжилттай хэрэгжүүлэв.
  1. БСШУЯ-ны ШУТехнологийн сан, ОХУ-ын Суурь судалгааны сангаас санхүүжсэн Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн Антропологийн хүрээлэнтэй манай сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны төвийн багийнхан хамтран “Тамирчдын морфофункциональ онцлог бүрдэлдэхэд: угсаа зүй, экологи болон удамшил зүйн чиг хандлага” сэдэвт хамтарсан судалгааны төслийг 2012 -2014 онд амжилттай хэрэгжүүлэв.
  1. БСШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнтэй хамтарсан “Монгол хүүхдийн шалгуур үзүүлэлт” төслийн “Хүүхдийн бие бялдрын хөгжилт бэлтгэлжилтийн түвшин тогтоох” судалгааны багийн удирдамж арга зүйг 2014 -2015 онд боловсруулж удирдан оролцсон.
  1. Нийслэлийн биеийн тамирын газартай хамтран “Хүн амын чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил тест”-ийг тус сургуулийн оюутан багш нарын судалгааны баг жил бүр зохион байгуулж, зөвлөмж өгдөг.
  2. Оюутан суралцагсдын эрүүл мэндийн сайжруулан бэхжүүлэх ажлыг тус сургуулийн ЭАЗ-н тэнхимийн эрхлэгч, эмч багш, арга зүйч нар хариуцан зохион байгуулдаг, эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг үзүүлдэг.
  3. Спортын холбоодуудтай хамтран тэмцээн уралдаан, сургалт семинар зохион байгуулж, тус сургуулийн оюутнууд тэмцээнд оролцогч тамирчнаас гадна, шүүгчээр, эмнэлгийн тусламж үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг.
  4. Биеийн тамир спортын хөгжлийн төвийн эрдэм шинжилгээний албатай хамтран тамирчдын бие бялдрын хөгжилт бэлтгэлжилтийн судалгааг жил бүр хийж зөвлөгөө өгдөг.
  5. Хүүхдийн спортын дунд сургуультай хамтран ажиллаж өсвөрийн тамирчдын бие бялдрын хөгжилт бэлтгэлжилтийн судалгааг жил бүр хийж зөвлөгөө өгдөг.

 

Зургийн цомог:

БСШУЯ-ны ШУТ сан, ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн Антропологийн хүрээлэнтэй хамтран “Тамирчдын морфофункциональ онцлог бүрдэлдэхэд: угсаа зүй, экологи болон удамшил зүйн чиг хандлага” сэдэвт хамтарсан судалгааны төслийн баг.

esh_tuv

 

esh_tuv_1

Шинжлэх ухааны доктор Л.Алтанцэцэг профессорын судалгааны ажлын зургийн цомгоос:

esh_tuv_2esh_tuv_3

Биологийн ухааны доктор Л.Гүндэгмаа профессорын судалгааны ажлын зургийн цомгоос:

esh_tuv_4