ҮБТДС-ийн оюутан, багш та бүхнийг энэ хавар зохиогдох эрдэм шинжилгээний хурлуудад оролцохыг урьж байна.

“ОЮУТАН СПОРТ-ДЭЭД БОЛОВСРОЛЫН БИЕИЙН ТАМИР” 

Монгол улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит “ОЮУТАН СПОРТ-ДЭЭД БОЛОВСРОЛЫН БИЕИЙН ТАМИР” сэдэвт оюутан эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал 2016 оны 4-р сарын 7-ны 9.30 цагаас Биеийн тамир спортын хөгжлийн төвийн хурлын танхимд болно. Өргөнөөр оролцоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 91182259 дугаараас лавлана уу.

“Биеийн тамирын хичээлийн технологийн шинэчлэл, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх арга зүй”

Монгол улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Биеийн тамирын хичээлийн технологийн шинэчлэл, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх арга зүй” сэдэвт онол практикийн бага хурал 2016 оны 4-р сарын 28-ны 9.00 цагаас багшийн хөгжлийн ордонд зохион байгуулагдана. ЕБС-ийн багш нарыг өргөнөөр оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 91182259 дугаараас лавлана уу.