2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн журам

ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛИЙН 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд оюутан элсүүлэхэд БСШУЯамны сайдын 2013 оны А/79 тоот тушаал, А/87 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” болон энэхүү журмыг баримтлан ажиллана.
  • ҮБТДС-ийн бакалаврын өдрийн ангид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг МИДСКонсорциумаас томилогдсон элсэлтийн комисс тухайн аймаг, орон нутгийн Боловсрол, соёлын газартай хамтран зохион байгуулна.
  • Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх ажлыг ҮБТДС-ийн элсэлтийн комисс зохион байгуулна.
  • ҮБТДС нь БСШУЯамнаас баталсан хянлтын тоонд багтсан оюутан элсүүлнэ.
  • Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбогдолтой нэмэлт мэдээллийг ҮБТДС-ийн Вэб сайт ubtds.mn болон Монголын их, дээд сургуулиудын консорциум www.cmuc.edu.mn  сайтаас авч болно.

        Хоёр. ҮБТДСургуулийн бакалаврын өдрийн ангид элсүүлэх хөтөлбөр, ерөнхий шалгалтын оноо, тооцох хичээл

Индекс Бакалаврын хөтөлбөр Чиглэл Ерөнхий шалгалт
011410 Багш, биеийн тамирын боловсрол Биеийн тамирын багш

/өдөр, эчнээ/

Ур чадвар-70% Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг нь-30%
101401 Спортын дасгалжуулагч Бөхийн дасгалжуулагч Ур чадвар-70% Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг нь-30%
Хөнгөн атлетикийн дасгалжуулагч
Спорт тоглоомын дасгалжуулагч
Бусад спортын төрлийн дасгалжуулагч
101401 Арга зүйч Эмчилгээний биеийн тамирын арга зүйч Ур чадвар-70% Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг нь-30%
041302 Спортын менежмент Биеийн тамир, спортын менежмент Математик 30%, Ур чадвар 70%
041304 Аялал жуулчлалын менежмент Аялал жуулчлал, спортын арга зүйч Ур чадвар 70%, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг аль нэг нь 30%

 

Гурав. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх

3.1    Элсэхийг хүсэгчдийг 2017 оны 06 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд ҮБТДС-ийн байранд бүртгэнэ.

3.2    Элсэлтийн бүртгэлийн хураамж 10000 төгрөг байна.

3.3    Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материал бүрдүүлсэн байна.

Үүнд:

  • Өргөдөл
  • Боловсролын үнэмлэх, диплом
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Иргэний үнэмлэх
  • Сурагчийн хувийн хэрэг
  • Цээж зураг 4ш /2017 оны 3х4 хэмжээтэй/
  • Элсэлтийн шалгалтын хураамж
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

 

Дөрөв. Оюутан элсүүлэх

  • Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.
  • Элсэгчдийн ур чадварын шалгалтыг Улаанбаатар хотод ҮБТДС-ийн элсэлтийн комисс, аймаг, орон нутагт МИДСКонсорциумаас томилсон комисс, тухайн газрын боловсрол, соёлын газар, биеийн тамир спортын газар хамтран авна.
  • Боловсролын үнэлгээний төвөөс олгосон 2015, 2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн оноогоор бүртгүүлж, ур чадварын шалгалт өгч болно. Ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилгоор 2017 онд дахин өгсөн тохиолдолд илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгүүлж болно.
  • Бакалаврын эчнээ ангид элсэгчдийг элсүүлэхдээ ерөнхий шалгалтын оноог харгалзахгүйгээр ур чадварын шалгалтын онооны 50%-иас дээш оноо авсан тохиолдолд элсэх болзол хангасан гэж үзэж элсүүлнэ.
  • Элсэгчдийн оноо тэнцсэн тохиолдолд боловсролын гэрчилгээ, дипломд тавигдсан дундаж оноог харгалзан шийдвэрлэнэ.
  • Элсүүлэх мэргэжлийн чиглэлээр элсэх болзол ханган хяналтын тоонд багтсан элсэгчдийн нэрсийг заасан хугацаанд мэдээлнэ.
  • Спортын аль нэгэн төрлөөр ОУХМ, спортын мастер, дэд мастер цол, Улсын аварга шалгаруулах болон түүнээс дээш шатны тэмцээнд медальт байрт шалгарсан элсэгчдийг ур чадварын шалгалтаас чөлөөлж дээд оноог өгч ерөнхий шалгалтын онооны болзол хангасан бол шууд элсүүлнэ.
  • Тус сургуульд суралцах урилга авсан элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог аль нэг хичээлээр хангасан байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй, спортын авъяастай элсэгчдийг ур чадварын шалгалтаас чөлөөлж ерөнхий шалгалтын оноо хангасан бол шууд элсүүлнэ.
  • ҮБТДС-д элсэн суралцахыг хүссэн гадаадын элсэгчдийг ерөнхий шалгалтын оноог харгалзахгүйгээр холбогдох журмын дагуу зохицуулан элсүүлнэ.
  • Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтанд 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувийг, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрөөс шууд чөлөөлнө.
  • ҮБТДС-д элсэх болзол хангасан элсэгчдэд суралцах эрхийн бичгийг 2017 оны 07 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд элсэлтийн комисс олгоно.

 

Тав. Элсэгчдийг бүртгэх

  • Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид тогтоосон хугацаанд сургуульдаа бүртгүүлснээр суралцах эрх нь нээгдэнэ.
  • Зохих хяналтын тоонд багтаж суралцах эрхийн бичиг авч, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн элсэгчдийг 2017 оны 08 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд өөрийн сургуулийн байранд бүртгэнэ.
  • Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүйд тооцно.
  • Элсэгч суралцах эрхийн бичгээ буцаасан тохиолдолд сургалтын төлбөрийн 10 хувьтай тэнцэх үйлчилгээний төлбөр төлнө.

 

 

 

Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *