Мэдээлэл

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн номын сан

ҮБТДСургуулийн номийн сан нь анх 1991-ноос хойш үйл ажилгаагаа явуулсаар ирсэн. Тус номын сан нь 2000 оны магадлан итгэмжлэлийн үед 8000 гаруй номын фондтой байсан бол эдүүгээ 10 гаруй мянган номтой болсон номын фонд Монгол, Орос, Англи номтой бөгөөд эдгээрийн 60% -г нь сурах бичиг, гарын авлага 10%-г нь спортын мэдээлэл тогтмол хэвлэл, сэтгүүл 20%-г нь эрдэм шинжилгээ, судалгаа, суурь онолын ном эзлэж байна. Түүнчлэн номын санд багш нарын хувийн бүтээл, хураангуй, гарын авлага, арга зүйн хэвлэмэл материал, оюутнуудын диплом, магистрын ажил, тэдгээрийн хураангуй хадгалагдаж байдаг юм. Өнгөрсөн хугцаанд тус номын сан нь өөрийн сургуулийн эрдэмтэн багш нарын бичсэн гарын авлага, зөвлөмж, сурах бичгээр хангагдаж оюутнуудыг бие дааж сурах арга барил эзэмшүүлэх  номтой ажиллах талаар тодорхой үр дүнд хүрч ажиллаж байгаа. Өөрийн сургуулийн эрдэмтэн профессор, багш нарын мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлэх,судалгааны ажилд ашиглах зорилгоор гадаад орнуудын номын сан,эрдэм шинжилгээний байгууллагтай номын солилцоо, ном худалдаж авах ажил тогтмолжож ICSSPE, ICHPER-SD, IOC, ФICУ зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагууд  ОУОХороо, ФICУ, спортын холбоод, Москва, Улаан – Үдийн биеийн тамирын их дээд сургуулиуд, Японы спортын шинжлэх ухааны их сургуультай ном,мэдээлэл солилцох, мэргэжлийн сурах бичиг ном худалдан авах ажил тогтмолжин олон улсын байгууллагуудаас хүлээн авсан материалаар мэдээлэл гарган хичээл сургалтанд ашигладаг уламжлал тогтсон юм.
Манай номын сан нь Lib 4U PC Version 1.0 программыг  үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн бүх ном сурах бичиг болон уншигчдын картаа электрон хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. Тус сургуулийн номын сан нь 150 суудал бүхий уншлагын 2 танхимтай, жилд сая гаруй төгрөгөөр гадаад, дотоодын тогтмол хэвлэл  захиалдагаас гадна мэргэжлийнхээ холбогдолтой гадаад, дотоодын ном сурах бичиг, танин мэдэхүйн олон сайхан ном хэвлэлийг байнга авч номынхоо фондыг баяжуулсаар байна. Манай сургуулийн номын сан нь бусад сургуулиудаас өөрийн өвөрмөц онцлогтой байдаг. Юуны өмнө сургалтанд үзүүлж таниулах материал, диафильм, диапозитив, кино,видео өргөн шаардлагтай байгаа бөгөөд энэ чиглэлийн сургалтын материалыг номын сангаар дамжуулан ашиглаж байна.Манай номын сан нь хичээлийн ба хичээлийн бус цагаар (хоёр хуваариар) ажилладаг бөгөөд шалгалт, оюутны амралтын үеэр бүтэн өдрийн болон уртасгасан цагийн үйлчилгээтэй байдаг. Тус сургуулийн номын сангийн үйл ажиллагаанд нэвтэрсэн өөр нэг шинэ хэлбэр нь хэвлэмэл бус хэрэгсэл,CD, DVD  видео, аудио материалын сантай болж сургалтад хэрэглэх болсон явдал юм.Захиалан авч байгаа  гадаад хэвлэл:
1. Теория и практика физической культуры
2. Спорт в школе
3. Спорт для всех
4. Твое здоровье
5. Спортивный психолог
6. Физическая культура в школе
7. Физическая культура воспитание образование,тренировка
8. Здоровья
9. Вестник спортивной науки
 Дотоод хэвлэл
1. Өдрийн сонин
2. Өнөөдөр сонин
3. Таван цагираг
4. Сэрүүлэг сонин
5. Боловсрол судлал сэтгүүл
6. Сэтгэл зүйн боловсрол сэтгүүл
7. Багш  сонин
8. Утга зохиол сонин
9. Бөх  сонин
10. Үнэн сонин

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close