Мэдээлэл

Монголын жүдочид Будапештид газардлаа

Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдана.

Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл тэргүүтэй эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч Монгол улсаа төлөөлөн тус тэмцээнд зодоглохоор “Хүннү Айр” компанийн тусгай нислэгээр нисэж Будапешт хотод газарджээ.

“Гран При”-гээс “Их Дуулга” ангилалд шилжсэн энэ тэмцээнд 5 тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 2 өдрийн турш өрсөлдөнө. Энэхүү тэмцээн нь ОУЖБХ-оос зарласан “Токио 2021” зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг учраас манай тамирчдыг чухал хариуцлагатай барилдаанууд хүлээж байна.

 Эх сурвалж: Монголын Жүдо Бөхийн Холбоо

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close