Онол Арга Зүйн тэнхим

Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн Онол Арга зүйн тэнхим нь 1991 онд байгуулагдсан, 30 жилийн түүхтэй хоёр тэнхимийн нэг юм. Манай тэнхим нь сүүлийн 30 жилийн турш биеийн тамир, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлыг амжилттай шийдвэрлэн нийгмийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан өндөр чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэн, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн эрхэм зорилгыг амжилттай биелүүлэн ажиллаж байна.

Манай тэнхимийн багш нар сургуулийнхаа эрхэм зорилго, стратеги төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандарт зэргийг шинэчлэн тогтмол бүтээгдэхүүнтэйгээр  сургалтын үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Мөн түүнчлэн сургалт эрдэм шинжилгээний ажил болон төсөлт ажлууд дээр ажиллаж, суралцагчдад ерөнхий мэдлэг болон мэргэжлийн суурь боловсрол олгон, сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үүрэг хариуцлагыг хүлээн ажиллаж байна.

Онол арга зүйн тэнхимийн үе үеийн эрхлэгчид:

1.1991-1996 – МУ-ын гавьяат багш, академич Г.Лхагвасүрэн

2.1996-2003 – Доктор, профессор Д. Бордух

3.2003-2012 – Доктор, профессор, Р.Ганбаатар

4.2012-2015 – Доктор, профессор Д. Бордух

5.2016 – 2018  Доктор И.Сэржхүү

6. 2019 оноос одоо хүртэл Дэд профессор, ОУХМастер Р.Лхамсүрэн   

Онол арга зүйн тэнхимийн багш нарын бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч:

Дэд профессор, ОУХМастер Р.Лхамсүрэн  

Багш нар:

ШУ-ны доктор, проф, Гимнастикийн ОУ-н хэмжээний мастер  Л.Алтанцэцэг

Доктор, профессор  Д. Бордух

Доктор профессор  Р.Ганбаатар

Доктор, профессор  Ц.Оюунбат

Доктор, профессор, Спортын Биохимийн багш, Л.Гүндэгмаа

Доктор, дэд профессор, Сэтгэл судлалын багш Ш.Долгор

Доктор, Монголын түүхийн багш Д.Баасанхүү

Доктор Н.Мягмарзул

Дэд профессор Ж.Тунгалаг

Докторант Б.Ууганцэцэг

Магистр, Гандболын спортын мастер, Сургалтын онол арга зүйн багш Д.Шүрэнцэцэг

Магистр, Англи хэлний багш Р.Лхагвасүрэн

Магистр, Англи хэлний багш Ц.Нямзаяа

Магистр , компютерийн багш Ц.Цэрэнгаваа

Магистр, Монгол хэлний багш Г.Хулан

Close
Close