ТАНИЛЦУУЛГА

ҮБТДС-ийн харьяа биеийн тамир, спортын “Ахлах” сургууль нь 2017 оны 8-р сарын 30-ны өдөр Монгол улсын  БСШУС-ын сайдын А/138 дугаар тушаалаар сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авч шинээр байгуулагдан одоогоор  ерөнхий эрдмийн 9 багш, спортын төрөлжсөн сургалтын 10 багштайгаар X, XI, XII ангийн 3 бүлгийн 80 гаруй сурагчдад хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм зорилго:

       Спортын аль нэг төрлийг сонгон суралцаж буй сурагчдад спортын өндөр амжилт гаргах, хувь хүний бие бялдар, сэтгэхүйн чадварыг олгох, тив дэлхий олимпийн наадамд оролцох тамирчдын залгамж халааг бэлтгэхэд оршино.

Бидний уриа: Итгэл, Сэтгэл, Зүтгэл

Манай сургуулийн давуу тал:

  • Өндөр зэрэг, цолтой багш, дасгалжуулагчтай
  • Тохилог, саруулхан анги танхим, номын сантай
  • Бүрэн тоноглогдсон спортын заалтай
  • Сургалтын төлбөр хямд
  • Хотын төвд байрлалтай

ЕБС-ийн суурь хичээлийг стандартын дагуу явуулахаас гадна спортын дараах төрлүүдээр төрөлжсөн сургалт, дасгалжуулалтаа явуулж байна.

  • -Үндэсний бөх
  • -Чөлөөт бөх
  • -Жүдо бөх
  • -Волейбол
  • -Сагсан бөмбөг
  • -Хөнгөн атлетик
  • -Гимнастик
  • -Аэробик
  • -Бялдаржуулах
  • -Шатар
Close
Close