Эрдмийн зөвлөл

Хуралд Эрдмийн зөвлөлийн дарга доктор (Sc.D), проф Л.Алтанцэцэг, Эрдэмтэн нарийг бичгийн дарга доктор (Ph.D), проф Д.Бордух, Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор (Ph.D), дэд проф Л.Гүндэгмаа, доктор (Sc.D), проф С.Батхуяг, доктор (Ph.D), проф Р.Ганбаатар, доктор (Ph.D) Ш.Долгор, доктор (Sc.D), проф Л.Ням, доктор (Ph.D) Ц.Оюунбат, доктор (Ph.D), дэд проф Ц.Сэржхүү, эмчилгээ арга зүйг тэнхимийн эрхлэгч Ш.Бат-Эрдэнэ, үндэсний спорт мэргэжилийн тэнхимийн эрхлэгч Р.Лхамсүрэн, сургалтын албаны дарга Ж.Цогоо нар оролцов.

ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД:

Эрдмийн зөвлөлийн дарга Л.Алтанцэцэг ҮБТДСургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор, ОУХМастер

Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Бордух доктор (Ph.D), профессор

Эрдмийн зөвлөлийн гишүүн Л.Гүндэгмаа ҮБТДСургуулийн санхүүгийн албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор

Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор (Ph.D), профессор Р.Ганбаатар

Эрдмийн зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Батхуяг

Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор (Ph.D), дэд профессор Ш.Долгор

Эрдмийн зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Ням

Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор (Ph.D) Ц.Оюунбат

Доктор (Ph.D) дэд проф Ц.Сэржхүү

Эрдэм шинжилгээ судалгааны төв

ҮБТДС-ийн дэргэдэх эрдэм шинжилгээ судалгааны төв нь байгуулагдсан цагаасаа  үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн. Судалгааны төвийн зорилго нь биеийн тамир спортын салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй ололт амжилтыг нэвтрүүлэхэд оршино.

Судалгааны багийн гишүүд:

1.         Л. Алтанцэцэг – ШУ-ны доктор, профессор

2.         Л.Гүндэгмаа – Биологийн ухааны доктор (Ph.D)

3.         Ш.Бат-Эрдэнэ – Хүний их эмч, АШУИС –ийн докторант

4.         Т.Баатар – Хүний их эмч, дэд профессор

5.         Р.Түвшинжаргал – Докторант

6.         Д.Өлзийжаргал – Докторант

7.         С.Мөнх-Эрдэнэ – Магистр багш

8.         Ш.Батсүх – Магистр багш

9.         Э.Золжаргал – Магистрант

Судалгааны төв нь  хүүхэд, өсвөр үе, залуучууд, тамирчдын морфофункциональ онцлогийг дараах арга зүйг ашиглан  гардан судлаж байна. Үүнд:

•           Орчин үеийн антропометрийн стандарт шаардлага хангасан сонгодог аргаар Швецарь улсын “GPM” фирмийн антропометрийн багаж тоног төхөөрөмжийг ашиглан бие бялдрын хөгжилтийн түвшингийн 39 шинж тэмдгийг тодорхойлсон судалгаа авав. Үүнд: араг  ясны 18 хэмжилт, биеийн мөчид, хэсгийн тойргийн 10 хэмжилт, өөхөн давхрааны 11 хэмжилтийг авч тодорхойлж байна.

•           ОХУ-ын анагаах ухааны эрдэм шинжилгээний төвийн “Медасс АВС” биоимпеданс багажийг  ашиглан судлуулагчдын биеийн дотоод бүтэц зүйг (булчин, өөхний хуримтлал, идэвхтэй эсийн хэмжээ, усны хэмжээ, үндсэн солилцоо, эс хоорондын шингэн зэрэг)  болон бодисын солилцооны түвшинг тодорхойлно.

•           Зүрх-судасны системийн үйл ажиллагааны байдал, артерийн дээд, доод даралт, зүрхний лугшилтын давтамж, шинж чанарыг илэрхийлсэн физиологийн үйл ажиллагааны функциональ хэмжигдэхүүнүүдийг багтаасан цогц хэмжилтүүдийг тодорхойлно.

•           Германы “Spiro USB” фирмийн спирометрийн багажаар амьсгалын системийн үйл ажиллагааг илэрхийлэх уушигны амьдралын багтаамж, хүчилтөрөгчийн дээд хэрэглээ, амьсгалын системийн үйл ажиллагааны доголдол зэргийг илрүүлэх цогц шинжилгээ хийнэ.

•           Сурган хүмүүжүүлэх тестийн аргаар бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин (хурд, хүч,уян хатан, авхаалж самбаа, тэсвэрийн) тогтоох судалгааг хийдэг.

•           Спортын авьяас чадвар тодорхойлох зорилгоор амны хөндийн арчдаснаас молекул генетикийн шинжилгээний дээж авч тодорхойлох судалгаа явуулна.

•           Хичээлэгчдийн ачааллыг болон ажиллах чадварыг тодорхойлно.

Close
Close