Төсөл, гэрээт ажил

Тус сургуулийн эрдэм шинжилгээний судалгааны багаас сүүлийн  жилүүдэд хэрэгжүүлсэн төсөлт ажил
  1. Эрүүл мэндийн яам, АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтран ”Идэвхтэй хөдөлгөөнөөр хэрэгжүүлэхэд саад болж байгаа бэрхшээлүүдийг судлах” төсөлт ажил 2011-2012 онд амжилттай хэрэгжүүлэв.
  2. Эрүүл мэндийн яам, АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтран ”Халдварт бус өвчин осол гэмтэлд өртсөн хүмүүст зориулсан эрүүлжүүлэн чийрэгжүүлэх эмчилгээний биеийн тамирын хичээлийн зохион байгуулж, хөтөлбөр боловсруулж, эрүүл мэндийн боловсрол олгох” төсөлт ажил 2012-2013 онд амжилттай хэрэгжүүлэв.
  3. БСШУЯ-ны ШУТехнологийн сан болон ОХУ-ын Суурь судалгааны сангаас санхүүжсэн Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн Антропологийн хүрээлэнтэй манай сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны төвийн багийнхан хамтран “Хүүхэд өсвөр үе залуучуудын бие бялдрын хөгжилтийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт хамтарсан судалгааны төслийг 2010-2011 онд амжилттай хэрэгжүүлэв.
  4. БСШУЯ-ны ШУТехнологийн сан, ОХУ-ын Суурь судалгааны сангаас санхүүжсэн Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн Антропологийн хүрээлэнтэй манай сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны төвийн багийнхан хамтран “Тамирчдын морфофункциональ онцлог бүрдэлдэхэд: угсаа зүй, экологи болон удамшил зүйн чиг хандлага” сэдэвт хамтарсан судалгааны төслийг 2012 -2014 онд амжилттай хэрэгжүүлэв.
  5. БСШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнтэй хамтарсан “Монгол хүүхдийн шалгуур үзүүлэлт” төслийн “Хүүхдийн бие бялдрын хөгжилт бэлтгэлжилтийн түвшин тогтоох” судалгааны багийн удирдамж арга зүйг 2014 -2015 онд боловсруулж удирдан оролцсон.
  6. Нийслэлийн биеийн тамирын газартай хамтран “Хүн амын чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил тест”-ийг тус сургуулийн оюутан багш нарын судалгааны баг жил бүр зохион байгуулж, зөвлөмж өгдөг.
  7. Оюутан суралцагсдын эрүүл мэндийн сайжруулан бэхжүүлэх ажлыг тус сургуулийн ЭАЗ-н тэнхимийн эрхлэгч, эмч багш, арга зүйч нар хариуцан зохион байгуулдаг, эмнэлгийн анхны тусламж үйлчилгээг үзүүлдэг.
  8. Спортын холбоодуудтай хамтран тэмцээн уралдаан, сургалт семинар зохион байгуулж, тус сургуулийн оюутнууд тэмцээнд оролцогч тамирчнаас гадна, шүүгчээр, эмнэлгийн тусламж үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг.
  9. Биеийн тамир спортын хөгжлийн төвийн эрдэм шинжилгээний албатай хамтран тамирчдын бие бялдрын хөгжилт бэлтгэлжилтийн судалгааг жил бүр хийж зөвлөгөө өгдөг.
  10. Хүүхдийн спортын дунд сургуультай хамтран ажиллаж өсвөрийн тамирчдын бие бялдрын хөгжилт бэлтгэлжилтийн судалгааг жил бүр хийж зөвлөгөө өгдөг.

Зургийн цомог:

БСШУЯ-ны ШУТ сан, ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн Антропологийн хүрээлэнтэй хамтран “Тамирчдын морфофункциональ онцлог бүрдэлдэхэд: угсаа зүй, экологи болон удамшил зүйн чиг хандлага” сэдэвт хамтарсан судалгааны төслийн баг.

Шинжлэх ухааны доктор Л.Алтанцэцэг профессорын судалгааны ажлын зургийн цомгоос:

Биологийн ухааны доктор Л.Гүндэгмаа профессорын судалгааны ажлын зургийн цомгоос:

Close
Close