Хичээлийн байранд мөрдөх журам

Хичээлийн байранд мөрдөх журам

14. Харъяа удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр сургууль дээр орой 22 цагаас хойш ажиллах ба хоноглохыг хориглоно.
15. Хичээлийн танхим, анги, лаборатори, кабинетийн түлхүүрийг тогтоосон журмын дагуу жижүүр хадгалж олгоно. Шаардлагатай зарим өрөө тасалгааг лацдаж байна.
16. Хичээлийн байрны цахилгаан ба сантехникийн төхөөрөмжийг дур мэдэн өөрчлөх, солих,салгахыг хориглоно.
17. Гарч болзошгүй галын аюул, хулгай, ус алдалтын талаар анхааран ажиллаж, аюул, осол гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээг авхуулна 

18. Энэ журмыг сургуулийн нийт ажиллагсад, суралцагсад дагаж мөрдөнө.
19. Хичээлийн байранд дагаж мөрдөх энэхүу журмыг зөрчигчдөд захиргааны хариуцлагын тухай хууль, архи тамхины эсрэг тэмцэх хууль, ректорын тушаал, албан даалгаврыг үндэслэн арга хэмжээ авах эрхтэй
Хоёр. Хичээллэх журам
1.   Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн хичээл сургалтын ажил нь сургалтын телөвлөгөөний дагуу сургуулийн захиргаанаас гаргасан хичээлийн цагийн хуваарийн дагуу оногдсон өрөөнд явагдана. Хичээлийн цагийн хуваарийг хагас жил тутамд зохиох ба хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө гаргасан байна.
2.   Хичээлийн үргэлжлэх хугацаа 90 минут, хичээл хоорондын завсарлага 10 минут байна. Хичээлийн явцыг, сургалтын алба, сургалтын албаны менежер хянана.
3.   Ангийн зөвлөх багш нарыг ректорын тушаалаар томилон ажиллуулна. Ангийн зөвлөх багш нь ангийн оюутнуудад сурлага, хүмүүжлийн талаар зөвлөгөө өгөх үүрэгтэй.
4.   Хичээлийн дундуур багш, оюутныг дуудах, тэднээр өөр ажил хийлгэхийг хориглоно. Хичээлд гадны хүн суух бол зөвхөн хичээл сургалт эрхэлсэн дэд захирал, сургалтын албаны зөвшөөрлөөр
сууна.
5.   Хичээлийн туслах ажилтан хичээл эхлэхийн өмнө уг хичээлийн хэрэгсэл, үзүүлэн материал,гарын авлага зэргийг бэлэн байлгах ёстой.                                                                                

6.   Хичээлийн өрөө тасалгаа, тэнд байвал зохих сандал, ширээ, самбар зэрэг хэрэгслийг бэлэн байлгах асуудлыг сургуулийн захиргаа /аж ахуйн хэлтэс/ хариуцна. Харин багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сургуулийн захиргаа бэлэн болгоно.

 
 

 

 

 

 


 

 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
Close
Close