Оюутан солилцоо

Оюутан солилцоо
2016/12/05


Манай сургуулийн эрдэмтэн, багш оюутанууд хамтран ажилладаг байгууллага, их дээд сургуулиудынхаа тэтгэлэгээр гадаад орнуудад суралцаж байна.
•           ҮБТДС-ийн захирал Л.Алтанцэцэг ОХУ-ын БТСЗАЖ-ын Их Сургуульд суралцан 2015 онд ШУ-ны доктор зэрэг хамгаалсан нь Монгол улсын Спортын салбартаа анхны эмэгтэй ШУ-ны докторын нэг болсон юм.
•           Биохимийн Багш Л.Гүндэгмаа нь ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Антропологийн хүрээлэнгийн докторантурт сарын 5000 рублийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.
•           2007 онд Чөлөөт бөхийн багш Ц.Баярсайхан нь АНУ-ын Клорода Спрингс хотын Олимпийн төвд Чөлөөт бөхийн ОУ-ын дасгалжуулагчийн дээд курст суралцсан.
•           2014 онд Багш Д.Өлзийжаргал ОУ-ын Олимпийн хорооны докторантурын сургалтанд Грек улсын Олимпиа тосгонд 45 хоногийн сургалтанд суугаад ирсэн.
•           2014 онд Аеробик, Гимнастикийн багш Э.Мөнх-Оргил Индонез улсад “Дэлхийн Гимнастикийн Холбоо”- ноос зохион байгуулсан Аеробик Гимнастикийн Level-1 семинарт сууж албан ёсны сертификат авлаа.
•           2015-2016 оны хичээлийн жилд Монголын Түүхийн багш Ү.Мөнхдагва БНХАУ-ын Өвөрмонголын Их Сургуулийн докторантурт суралцахаар явлаа.
•           2012-2013 оны хичээлийн жилд оюутан Э.Золжаргал Японы Ниттай Их Сургуульд “JASSO”-ийн сарын 80.000 иен-ий тэтгэлэгтэйгээр 1 жил суралцсан.
•           Оюутан Р.Жоламон ОХУ-ын БТСЗАЖ-ын Их Сургуульд сарын 1500 рублийн тэтгэлэгтэйгээр боксын дасгалжуулагчийн 3-р курст суралцаж байгаа болно.
 


 

 


 

 

 

Close
Close