Шинэ номын мэдээ

шинэ ном
2016/12/05

ББХОЗА сурах бичгийн гурав дахь хэвлэлт юм. Биеийн тамирын багш, дасгалжуулагч , 

арга зүйч мэргэжилтнүүд, оюутнууд, сонирхон хичээллэгчдэд зориулсан энэхүү сурах 

бичигт бага насны хүүхдүүдээс өндөр настан хүртэл бүх насны хүмүүст бие бялдрын хүмүүжил олгох, 

биеийн тамир, спортоор хичээллэх арга зүйг нэгтгэн бичжээ.


Спорт ном нь спортын хүсэл тэмүүлэл, гомдол цөхрөл, омог бахархал,

 ичгүүр шившгийг төрүүлж, ач холбогдол нь сая сая хүмүүст илэрхий байна. 

Энэ номд 200 гаруй спортын төрлүүд багтсан ба энэхүү номоор дамжуулан 

дэлхийн гайхамшигтай спортуудыг цаашид судлан шинжлэх судлах үүд хаалгыг нээж өгчээ.


Сагсан бөмбөгийн дүрмийн түүхээс, шүүгчийн эрх ба үүрэг,

 шүүлтийн үйл ажиллагаа, дохио бол шүүгчийн “хэл” мөн, 

шүүгчдийн мэргэжил дээшлүүлэх ба бэлтгэлжилтийг хянах нь, 

мэдлэгийг санамж ойд хуримтлуулах нь, шүүлтийн философи, 

“харах-мэдэх-шийдэх” шүүлтийн шалгуурууд орчин үеийн мэдээллийг багтаажээ


Хүний биеийн анатоми болон үйл ажиллагааны талаар нарийн, тодорхой 


ойлголтыг өгөхөөс гадна зуугаар тоологдох гурван хэмжээст зургийг ашигласан болно.


Хүний биеийн үйл ажиллагаа яагаад доголддог талаар ойлголт өгөхдөө зонхилон 


тохиолдох эмгэгийг сонгон авч, хялбар ойлгогдохоор тайлбарласан.


197 мянган үгийг багтаасан 20 гаруй мянган толгой үгтэй энэхүү 


толь бичиг нь кирил бичгийн зөв бичих дүрэм, зөв бичих зүйн хэрэглээний толь, 


цахим харилцааны зөв бичих журам гэсэн гурван үндсэн хэсэгтэй.


Академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд гаргасан зөв дүрмийн толийг ойлгомжтой,


 бүтэцчилсэн, тогтолцоотой хэлбэрт оруулсан.


Эдүгээ өөр өөрөөр бичиж байгаа үгсийг хэл зүйн олон зарчмыг харгалзаж  


уламжлалын зарчимд тулгуурлан нэг мөр жигдэлж, ташаа хувилбаруудыг нь 


тодорхой зааж өгсөн нь хэрэглэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 

 

Close
Close