Конференция

2018/02/07

    

Батлав.ҮБТДС-ийн захирал ................................ШУ-ны доктор,профессор     

Л.Алтанцэцэг

ИХ СУРГУУЛИЙН СПОРТ: ҮНДЭСТЭНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ХӨГЖИЛ ДЭВШИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙVIII ХУРЛЫН УДИРДАМЖ

2018 оны 1-р сарын 08.  Улаанбаатар хот

 

НЭГ. ХУРЛЫН ЗОРИЛГО

Биеийн Тамир Спортын салбарт ШУ-ны ололт амжилтыг нэвтрүүлж спортын онцлох асуудлуудын талаар мэдээлэл солилцох, оюутнуудыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд татан оролцуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх санал санаачлагыг дэмжиж олон нийтэд сурталчлах

ХОЁР. ХУРЛЫН ЧИГЛЭЛ
ОУ-ын ЭШХурал нь дараах үндсэн чиглэлээр зохион байгуулагдана.
·        Оюутны спортын хөдөлгөөн: туршлага, асуудал, хэтийн төлөв
·        Биеийн тамир, спортын анагаах ухаан биологийн асуудлууд
·        Биеийн тамир, спортын онол арга зүй ба сэтгэл судлал, сурганы асуудлууд
·        Биеийн тамир, спорт, аялал жуулчлал, үйлчилгээ, нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн асуудлууд
·        Биеийн тамир, спортын удирдлага зохион байгуулалтын асуудлууд

ГУРАВ. ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
·        ОУ-ын Эрдэм Шинжилгээний Хурал 2018 оны 4-р сарын 20-21-ны өдрүүдэд болно.
·        Хурал МОНГОЛ, АНГЛИ, ОРОС хэл дээр явагдана.
·        Зохион байгуулах хорооны зүгээс Монгол судлаачид ЭШХ -д илтгэлээ монгол хэлээр хэлэлцүүлж болох ба илтгэлийн материалаа Орос, Англи хэлний аль нэгээр  бичсэн байхыг санал болгож байна.

ОУ-ын Эрдэм Шинжилгээний Хурлын материалыг хүлээж авах сүүлийн хугацаа: 
·        2018 оны 3 сарын 20
·        Редакторын баг илтгэлүүдийг хянаж үзээд хурлын шаардлагад нийцсэн эсэх хариуг 2018 оны 3 сарын 25-30-ны хооронд таны майл руу илгээх болно.

·        Бүртгэлийн хураамж төлөх сүүлийн хугацаа: 2018 оны 4 сарын 10
Материалыг ubtds_altaa@yahoo.com,mongol_gunde@mail.ru,wednesday_7838@yahoo.comхаягуудаар хүлээж авна.

ДӨРӨВ. ИЛТГЭЛ ТАВИХ ХУГАЦАА:

·       Үндсэн хуралдаан – 20 – 25 минут
·        Салбар хуралдаан – 10-15 минут
·        Ханан илтгэл – 5 минут

ТАВ. ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1.     Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгээс бүрдэнэ.
2.     Илтгэлийн хэмжээ А-4 цаасны 2-3 нүүр байна.
3.     Хураангуйг догол мөрнөөс эхлэн 3-5 мөрөнд багтаах, 4-6 түлхүүр үгийг догол мөрнөөс эхлэн бичнэ.
4.     Илтгэлийн сэдвийг том үсгээр хуудас голлуулан бичих ба хуудсыг дугаарлахгүй. Сэдвийн дараах мөрний баруун талд зохиогчийн овгийн эхний үсэг, нэр байх ба ард нь тэнхим, салбар сургуулийн нэрийг нуман хаалтанд бичнэ.

5.     Times New Roman шрифт, үсгийн фонт 11, мөр хоорондын зай 1,5, хуудасны дөрвөн талд 1 инч (2.54 ) зай авч бичнэ.
6.     Илтгэлд бусдын бүтээлээс авч хэрэглэсэн зүйл, санааг ишлэлд авч зүүлтийг Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн АРА/эй пи эй/ загварын дагуу бичнэ. АРА форматын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http:/www.apastyle.org/ -ээс тодруулж харна уу.
7.     Ном зүйд зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, хэвлэсэн он, ном, өгүүлэл, эрх зүйн баримт бичгийн нэр, хэвлэсэн газар буюу хот гэсэн дарааллаар бичнэ.
8.     Ханан илтгэлийн хэмжээ өндөр нь 160см, өргөн нь 60 см байх ба урьдчилан хурлын комисст хураалгана.

ЗУРГАА. Эрдэм Шинжилгээний Хуралд оролцогчдын төлбөр, ХУРААМЖ
Докторант – 50,000 төгрөг
Магистрант – 35,000 төгрөг
Оюутан – 25,000 төгрөг
Зөвхөн илтгэлийн материалаа хэвлүүлэх бол 25000 төгрөг төлнө.
Хураамжийг ҮБТДС-ийн ХААн банкны 5028130782 тоот дансанд 2018 оны 4 сарын 10 дотор байршуулсан байна.Энэхүү хураамж нь хурлын зохион байгуулалт болон илтгэлийн эмхэтгэл хэвлүүлэхэд зарцуулагдана.

  

Зохион байгуулах хороо

Цааш
Close
Close