Эрүүл мэнд

Оюутанд үзүүлэх үйлчилгээ
2016/12/04

Эрүүл мэнд

 

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустлах хугацаагаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу өдрийн хэлбэрээр мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч буй суралцагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцахгүй тул Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (192000 төг)-нээс 1 хувиар тооцон жилийн 23040 төгрөгөөр төлүүлж тус сургуулийн оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах.

Даатгуулагчийн үүрэг

Жич: Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2016 оноос хэрэгжиж эхэлснээр даатгуулагч 2016 оноос өмнөх шимтгэлийг нөхөн төлөхгүй бөгөөд 2017 оноос эхлэн хуулийн 25.2.1 дэх заалт “Даатгуулагч шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол тухайн жилийн төлбөл зохих шимтгэлийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” хэрэгжинэ.

Сургуулийн эмч

ҮБТДС эмч нь сургуулийн 100 тоотод байрладаг бөгөөд оюутан та өвчилсөн үедээ эмчийн анхан шатны үздэг хийлгэж зөвлөгөө авах, шаардлагатай үед эмнэлгийн анхны яаралтай тусламжийг авах боломжтой. Оюутнуудад эрүүл ахуйн зөвлөгөө өгнө. Сургуулийн эмч нь онош тодруулах зорилгоор харъяа өрх, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажиллана. Өдрийн ангийн бүх оюутнууд эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагддаг. Манай сургуулийн тухайд оюутнуудыг ЭМД-д бүрэн хамруулах, явдал чирэгдэлийг багасгах зорилгоор эрүүл мэндийн дэвтрийг ангийн багшаар дамжуулан хураан авч нэгдсэн журмаар Сургуулийн харъяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулж буцаан олгодог. Орон нутгаас ирсэн бүх оюутнууд түр оршин сууж буй дүүрэг, өрхийн эмнэлээс эрүүл мэндийн үйлчилгээ авна. Энэ нь амьдарч буй газрын харъяа өрхийн эмнэлгээр дамжин бүх шатлалын эмнэлгийн тусламж авах боломжтой.

      







      



     


Close
Close