Интернэт

Интернэт
2016/12/06

Интернэт

Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль нь Монголын Цахилгаан Холбооны MICOM компаниас 2Mб/с хурдтай интернетийн үйлчилгээ авч сургуулийн байранд 24 цагийн турш багш болон оюутнууд интернет ашиглах боломжийг бүрдүүлсэн байна. Сургуулийн  бүх өрөө, танхимууд нь Ethernet кабелаар холбогдсон,  мөн багш  оюутнууд ухаалаг гар утас, таблет, лаптоп компьютер ашиглан утасгүй сүлжээ WiFi -д холбогдон интернет ашиглах боломжтой юм.

Компьютерийн танхим

Сургуулийн  505 компьютерийн танхим нь нийт 15 ширхэг компьютертэй, бүх компьютерүүд интернетэд холбогдсон бөгөөд  Даваа – Баасан гаригуудад 14:00 – 17:00 цагийн хооронд оюутнууд компьютерийн танхимд үнэгүй үйлчлүүлж интернет ашиглан шинэ мэдээ мэдээлэл авах, хичээлийн даалгавар, бие даалтаа хийх боломжтой юм.

Компьютерийн танхимд мөрдөх дүрэм: 

  1. Чимээгүй сууна.
  2. Бусад оюутнууд болон багшийн ажилд саад болох үйлдэл гаргавал суулгахгүй
  3. Гар утсаар ярьж бусдын анхаарлыг сарниулж болохгүй
  4. Идэж уух зүйл авч ирэхгүй
  5. Ангид хог хаяж болохгүй
  6. Тоглоом тоглох зэрэг сургалтын бус зориулалтаар ашиглаж болохгүй
  7. Facebook, Youtube орохыг хориглоно
  8. Бусад оюутнуудын хийсэн даалгавар, хичээлийн материалыг өөрчилж, устгаж болохгүй
  9. Багшийн зөвшөөрлийг авч Flash Disk компьютерт холбоно
  10. Гарахдаа компьютерээ Log-Off хийгээд хулгана, гар, сандлаа цэгцлэнэ.
Close
Close