Бакалаврын алба

2016/01/02

Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга, дэд профессор Ж.Цогоо


Сургалтын бодлого зохицуулалтын албаны сургалт хариуцсан ажилтан Ц.Нямзаяа
     

Сургалтын бодлого зохицуулалтын албаны сургалт хариуцсан ажилтан М.Мөнхбат


 Сургалтын бодлого зохицуулалтыналбаны үндсэн зорилго:

Үндэсний Биеийн Тамирын Дээд сургуулийнэрхэм зорилго, хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сургалт, оюутанд үйлчлэх үйл ажиллагааг хангаж, сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, сургалтын агуулга, арга технологийг сайжруулахад үндсэн зорилго чиглэгдэнэ.

Сургалтын бодлого зохицуулалтыналбаны үндсэн чиг үүрэг:

ҮБТДС-ийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, захирлын зөвлөлийн шийдвэрийг удирдлага болгон сургалт, эрдэм шинжилгээний ажлыг бодлогын түвшинд удирдан зохион байгуулах, хяналт тавьж мөн сургалтын агуулга, зохион байгуулалтын асуудлыг тухайн үеийн шаардлагад нийцүүлэн төлөвлөх ажлыг удирдахад сургалтын бодлого зохицуулалтын албаны үндсэн чигүүрэг оршино.
Дээрх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах ажлуудыг хийж байна.

 

– Хичээлийн хөтөлбөрийг багш нарын оролцоотой боловсруулан, мөрдүүлэх, шинэчлэх ажлыг зохион байгуулах;
– Сургалтын
хөтөлбөрийнболовсруулалт, хэрэгжилтэд хяналт тавих
– Сургалтын төлөвлөгөө
ний хэрэгжилтийг улирал болгон шалгаж дутагдлыг засах арга хэмжээ авах
– Сургалтын ажлыг эрчимжүүлэх, дээд боловсролын шинэчлэлийн дагуу сургалтанд өөрчлөлт шинэчлэл хийх
– Оюутны гарын авлага жил бүр шинэчлэн хэвлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах
– Сургалт, заах арга зүйн холбогдолтой гарын авлага, аргачилсан заавар боловсруулах ажилд хяналт тавих;
– Сургуулийн оюутнуудтай холбоотой шилжилт хөдөлгөөн, дүн, тодорхойлолт
, оюутны бичиг баримтыг ном журмын дагуу хадгалах
– 
Сургалтын лаборатори, хичээлийн танхимийнбагтаамж, хүчин чадлыг тооцож элсүүлэх оюутны тоо гаргаж тэдгээрийг стандартын хэмжээнд байлгах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сургалтын
бодлого зохицуулалтыналба нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Сургалтын төрийн сан, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж оюутаны эрх ашгийг хангах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь анхаарал тавьж ажиллана.


Үндэсний биеийн Тамирын Дээд Сургууль нь БШУЯ-наас баталсан Сургалтын төлөвлөгөө-ний дагуу ажилладаг. Сургалтын төлөвлөгөөнд мэргэжил бүрийн хувьд заавал болон сонгон суралцах хичээлүүдийн жагсаалт, зарим дараалал, хичээлийн цагийг тусгана.

 

Мэргэжилийн боловсролын зэрэг олгох үндсэн сургалт:

А. Үндсэн мэргэжил (Single major programs)     

Дээд сургуулийн оюутан бакалавр зэрэгтэй тодорхой мэргэжил эзэмшсэн төгсөхийг эрмэлзэх нь мэдээж. Оюутан энэхүү эрхэм зорилгоо биелүүлсэн бол түүнд бакалавр зэрэгтэй мэргэжилийн диплом олгож төгсгөнө. Дипломыг дагалдах дүнгийн хуудсанд тухайн оюутны сонгосон мэргэжилийн хичээлүүд, тэдгээрийн үнэлгээ, багц цаг ба багц цагт авсан нийт хичээлүүдийн хувьд бодогдсон үнэлгээний голч дүн бичигдэнэ. Иймд оюутан бүр өөрийн сонирхол, мэдлэгийн түвшин, шаардлага зэргийг бодолцсны үндсэн дээр суралцах мэргэжилээ сонгон суралцана. Оюутан анх сургалтын албанд ирж бүртгүүлэхдээ өөрийн суралцах үндсэн мэргэжлийг сонгосон байх ёстой. Оюутан өөрийн суралцах мэргэжлийг сонгохдоо дараах зүйлсийг анхаарна. Үүнд: Хувийн сонирхол, мэдлэгийн түвшин, эзэмших мэргэжлээрээ ажиллахыг хүсч буй салбар, байгууллага, албан тушаалын нөхцөл, сургалтын төлбөрийг дааж буй байгууллага, хувь хүний тавих шаардлага гэх мэт.

Дараах мэргэжлүүдийн бакалаврын зэрэг олгох сургалтын үндсэн төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж байна.

1.  Багш, биеийн тамирын боловсрол 

2.  Спортын дасгалжуулагч /бүх төрлийн спортын дасгалжуулагч/

3.  Биеийн тамир, эмчилгээний арга зүйч  

4.  Спортын менежмент

5.  Аялал жуулчлалын менежмент

Хавсрага мэргэшил

Тус сургууль нь бакалаврын боловсролын зэрэг бүхий дараах мэргэшилээр мэргэжилтэн бэлтгэнэ. Энэхүү мэргэшилийг оюутан элсэхдээ сонгочихсон, төгсөхдөө тэрхүү мэргэшил тусгагдсан дипломтой төгсөх юм.

Үүнд:

Хөнгөн атлетикийн дасгалжуулагч

Бөхийн төрлийн дасгалжуулагч

Спорт тоглоомын дасгалжуулагч /сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, гандбол гэх мэт/

Биеийн тамир эмчилгээний арга зүйч

Сургалтын төлөвлөгөөний бүтэц, нарийн учрыг хичээлийн явцын дундуур бакалаврын хөтөлбөрийн алба, ангийн багш та бүхэнд нарийвчлан тайлбарлах болно. Доорх хичээлүүдийг бүрэн судалж амжилттай төгссөн нөхцөлд тус сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөнө.

 

Close
Close