Мэдээ

ЭЛСЭЛТИЙН МЭДЭЭ
2018/06/16
 Цааш
ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
2018/06/16
ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛИЙН 2018-2019 ОНЫ
 ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд оюутан элсүүлэхэд БСШУЯамны сайдын 2013 оны А/79 тоот тушаал, А/87 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” болон энэхүү журмыг баримтлан ажиллана.
1.2 ҮБТДС-ийн бакалаврын өдрийн ангид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг МИДСКонсорциумаас томилогдсон элсэлтийн комисс тухайн аймаг, орон нутгийн Боловсрол, соёлын газартай хамтран зохион байгуулна.
1.3 Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх ажлыг ҮБТДС-ийн элсэлтийн комисс зохион байгуулна.
1.4 Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх ажлыг ҮБТДС-ийн элсэлтийн комисс зохион байгуулна.
1.5 Энэхүү журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбогдолтой нэмэлт мэдээллийг ҮБТДС-ийн Вэб сайт www.ubtds.mn болон МИДСКонсорциум www.cmuc.edu.mn  сайтаас авч болно.

Хоёр. ҮБТДСургуулийн бакалаврын өдрийн ангид элсүүлэ хөтөлбөр, ерөнхий шалгалтын оноо, тооцох хичээл

Индекс

Бакалаврын хөтөлбөр

Чиглэл

Ерөнхий шалгалт

011410

Багш, биеийн тамирын боловсрол

Биеийн тамирын багш

/өдөр/

Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг, ур чадвар

011410

Багш, биеийн тамирын боловсрол

Биеийн тамирын багш

/эчнээ/

Ур чадвар

101401

Спортын дасгалжуулагч

Бөхийн дасгалжуулагч

Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг, ур чадвар

Хөнгөн атлетикийн дасгалжуулагч

Спорт тоглоомын дасгалжуулагч

Бусад спортын төрлийн дасгалжуулагч

101402

Биеийн тамирын арга зүйч

Эмчилгээний биеийн тамирын арга зүйч

Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухааны аль нэг, ур чадвар

041302

Спортын менежмент

Биеийн тамир, спортын менежмент

Математик, Ур чадвар

041304

Аялал жуулчлалын менежмент

Аялал жуулчлал, спортын арга зүйч

Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг аль нэг, ур чадвар

 
Цааш
Olimpiin teakwondogiin Az tiviin abarga shalgaruulah temtseen
2018/05/28
UBTDS-n 3r kursiin oyutan M.Tumenbayar Olimpiin teakwondogiin Az tiviin abarga shalgaruulah temtseenees hurel medali awsan bnaa 
Цааш
Самбо бөхийн Аз Тивийн АШТ
2018/05/16
Самбо бөхийн Аз Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээнд 
ҮБТДС-ийн баг тамирчид амжилттай оролцлоо

Цааш
2018/05/02

Японы Хүүхдийн Эрүүл Мэнд Хөгжилийн Үндэсний Төв, Цукубагын Их Сургууль, Монголын Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль  “Дасгал хөдөлгөөн нь Монгол хүүхдийн сурах чадвар, танин мэдэхүйн үйл ажиллагаа, бие махбодь, эрүүл мэндийн байдалд нөлөөлөх үр дүнг судлах нь” сэдэвт Монгол-Японы хамтарсан төсөл амжилттай хэрэгжиж байна. 
Японы Хүүхдийн Эрүүл Мэнд Хөгжилийн Үндэсний Төвийн багш, доктор (Ph.D) Кэнжи Такэхара Монгол японы  хамтарсан судалгаагаа, 
SPARTS дасгал хөдөлгөөний талаар Цукуба Их Сургуулийн профессор Соя Хидеаки,  
Бие бялдрын бэлтгэлжилт болон сэтгэхүйн сорилын талаар Цукуба Их Сургуулийн магистр, судлаач Кикучи Акихито нар танилцуулсан юм. SPARTS дасгал хөдөлгөөн хийх сургуулиудыг аль  хэдийнээ сонгон үйл ажиллагаагаа явуулж байна.
Цааш
2018/04/24
  Мөн энэхүү хуралдааны үеэр Уралын “Урлаг Биеийн Тамирын Их Сулгууль”-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. 
Цааш
ОУЭШХ-ын салбар хуралдаанууд
2018/04/24
 5 чиглэлээр салбар хуралдаанууд явагдсан ба энэхүү эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Латви, Казахстан, Тажикстан, Украин, БНСУ, Япон, Армен, Узбекстан, Болгар, Беларусь зэрэг орны алдартай эрдэмтэн судлаачдаас гадна монгол улсын эрдэмтэн судлаачид илтгэлээ тавьсан юм. 
Цааш
ОУЭШХ-ын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид
2018/04/23
Энэхүү олон улсын нэр хүндтэй томоохон хурлын нээлтийн үйл ажиллагаа 4-р сарын 20-ны 09:00 цагт “Тусгаар тогтнолын ордон”-ы хурлын бага танхимд явагдсан ба тус хуралд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Олон улсын спортын их, дээд сургуулийн холбооны тэргүүн, академич К.К.Закирьянов, МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, Үндэсний БТДС-ийн ТУЗ-ийн дарга Г.Даваасүрэн нарын зэрэг зочид оролцон баяр хүргэн үг хэлсэн юм. 
Цааш
2018/04/23
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2018 оны 4 сарын 20-21-нд  олон улсын оюутан, залуу судлаачдын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд,  хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний VIII бага амжилттай зохион байгуулагдлаа.  
Цааш
2018/04/23
Олон Улсын Эрдэм Шинжилгээний 
VIII хурал амжилттай явагдаж дууслаа
Цааш
Close
Close