Мэдээ

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
     Гурав. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх

3.1 Элсэхийг хүсэгчдийг 2018 оны 06 дугаар сарын 21-ноос 07 дугаар сарын 09-ны өдрүүдэд, нэмэлт элсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 31-ний өдрүүдэд ҮБТДС-ийн байранд бүртгэж элсүүлнэ. 
3.2 Элсэлтийн хураамж.
3.3 Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материал бүрдүүлсэн байна. 
 Үүнд:
 Өргөдөл
 Боловсролын үнэмлэх, диплом
 Ерөнхий шалгалтын батламж
 Иргэний үнэмлэх
 Сурагчийн хувийн хэрэг
 Цээж зураг 4ш /2018 оны 3х4 хэмжээтэй/
 Элсэлтийн шалгалтын хураамж
 Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

Дөрөв. Оюутан элсүүлэх

4.1 Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.
4.2 Элсэгчдийн ур чадварын шалгалтыг Улаанбаатар хотод ҮБТДС-ийн элсэлтийн комисс, аймаг, орон нутагт МИДСКонсорциумаас томилсон комисс, тухайн газрын боловсрол, соёлын газар, биеийн тамир спортын газар хамтран авна.
4.3 Боловсролын үнэлгээний төвөөс олгосон 2016, 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн оноогоор бүртгүүлж, ур чадварын шалгалт өгч болно. Ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилгоор 2017 онд дахин өгсөн тохиолдолд илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгүүлж болно.
4.4 Бакалаврын эчнээ ангид элсэгчдийг элсүүлэхдээ ерөнхий шалгалтын оноог харгалзахгүйгээр ур чадварын шалгалтын онооны 50%-иас дээш оноо авсан тохиолдолд элсэх болзол хангасан гэж үзэж элсүүлнэ.
4.5 Элсэгчдийн оноо тэнцсэн тохиолдолд боловсролын гэрчилгээ, дипломд тавигдсан дундаж оноог харгалзан шийдвэрлэнэ.
4.6 Элсүүлэх мэргэжлийн чиглэлээр элсэх болзол ханган хяналтын тоонд багтсан элсэгчдийн нэрсийг заасан хугацаанд мэдээлнэ.
4.7 Спортын аль нэгэн төрлөөр ОУХМ, спортын мастер, дэд мастер цол, Улсын аварга шалгаруулах болон түүнээс дээш шатны тэмцээнд медальт байрт шалгарсан элсэгчдийг ур чадварын шалгалтаас чөлөөлж дээд оноог өгч ерөнхий шалгалтын онооны болзол хангасан бол шууд элсүүлнэ.
4.8 Тус сургуульд суралцах урилга авсан элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог аль нэг хичээлээр хангасан байна.
4.9 Хөгжлийн бэрхшээлтэй, спортын авъяастай элсэгчдийг ур чадварын шалгалтаас чөлөөлж ерөнхий шалгалтын оноо хангасан бол шууд элсүүлнэ.
4.10 ҮБТДС-д элсэн суралцахыг хүссэн гадаадын элсэгчдийг ерөнхий шалгалтын оноог харгалзахгүйгээр холбогдох журмын дагуу зохицуулан элсүүлнэ.
4.11 Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтанд 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувийг, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрөөс шууд чөлөөлнө.
4.12 ҮБТДС-д элсэх болзол хангасан элсэгчдэд суралцах эрхийн бичгийг 2018 оны 07 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд элсэлтийн комисс олгоно.
    
Тав. Элсэгчдийг бүртгэх

5.1 Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид тогтоосон хугацаанд сургуульдаа бүртгүүлснээр суралцах эрх нь нээгдэнэ.
5.2 Зохих хяналтын тоонд багтаж суралцах эрхийн бичиг авч, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн элсэгчдийг 2018 оны 08 дугаар сарын 20-31-ний өдрүүдэд өөрийн сургуулийн байранд бүртгэнэ.
5.3 Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүйд тооцно.

Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Close
Close