Оюутны дүрэм

Оюутны дүрэм
2016/12/28

Оюутны дүрэм

 

ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛИЙН

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.   Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах болон тэдгээрийн чиг үүргийг тодорхойлох, суралцах хүсэл эрмэлзлэл, сурлага спортын амжилт үзүүлэхэд түлхүү нөлөөлөхөд чиглэгдэнэ.

Хоёр. Оюутны зөвлөл

1.   Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн Оюутны Зөвлөл нь /цаашид ОЗ гэх/ Монголын Оюутны Холбоо ТББ, сургуулийн захиргаа, сургалтын алба, оюутантай хамтран үйл ажиллагааг явуулах оюутны өөрөө удирдлагийн байгууллага юм.

2.   ҮБТДС-ийн оюутны зөвлөл нь Монгол Оюутны Холбоо ТББ-ийн анхан шатны салбар нэгж юм.

3.   Оюутны зөвлөлийн чиш үүргийг ҮБТДС-ийн Оюутны зөвлөл хэрэгжүүлнэ.

4.   Оюутны зөвлөлийн бүтцийг ОЗ-ын иж бүрэн зарчимд нийцүүлэн хурлын 2/3 саналаар батлан тогтооно.

5.   Оюутны зөвлөл нь өөрийн утга санааг илэрхийлсэн бэлгэ тэмдэг түүний загвартай байна.

6.   Оюутны зөвлөл нь Сургуулийн төсвөөс санхүүжинэ.

Цааш
Close
Close