Онол арга зүйн тэнхим

Онол арга зүйн тэнхим

Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн Онол Арга зүйн тэнхим нь 1991 онд байгуулагдсан, 25 жилийн түүхтэй хоёр тэнхимийн нэг юм. Манай тэнхим нь сүүлийн 25 жилийн турш биеийн тамир, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлыг амжилттай шийдвэрлэн нийгмийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан өндөр чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэн, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн эрхэм зорилгыг амжилттай биелүүлэн ажиллаж байна.

Манай тэнхимийн багш нар сургуулийнхаа эрхэм зорилго, стратеги төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандарт зэргийг шинэчлэн тогтмол бүтээгдэхүүнтэйгээр  сургалтын үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Мөн түүнчлэн сургалт эрдэм шинжилгээний ажил болон төсөлт ажлууд дээр ажиллаж, суралцагчдад ерөнхий мэдлэг болон мэргэжлийн суурь боловсрол олгон, сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үүрэг хариуцлагыг хүлээн ажиллаж байна.

Онол арга зүйн тэнхимийн үе үеийн эрхлэгчид:

1991-1996 – МУ-ын гавьяат багш, академич Г.Лхагвасүрэн
1996-2003 – Доктор, профессор Д. Бордух
2003-2012 – Доктор, профессор, Р.Ганбаатар
2012-2015 – Доктор, профессор Д. Бордух
2016 – Доктор И.Сэржхүү
2017-дэд профессор Р.Лхамсүрэн

Онол арга зүйн тэнхимийн багш нарын бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч:

Багш нар: дэд проф, спортын мастер Р.Лхамсүрэн

ШУ-ны доктор, проф, Гимнастикийн ОУ-н хэмжээний мастер Л.Алтанцэцэг

Доктор, профессор              Д. Бордух

Доктор, профессор, Спортын Биохимийн багш, Л.Гүндэгмаа

Доктор (Ph.D), профессор, дасгалжуулалтын онолын багш Р.Ганбаатар

Доктор (Ph.D), профессор, Гамшигийн менежментийн багш И.Сэржхүү

Доктор, дэд профессор, Сэтгэл судлалын багш Ш.Долгор

Доктор(PH.D), Монголын түүхийн багш Д.Баасанхүү

Доктор (Ph.D), Менежментийн  багш Н.Мягмарзул

Докторант, Биеийн тамирын сургалтын онол арга зүйн багш Д.Өлзийжаргал

Магистр, Экологи байгаль хамгааллын багш Л.Сосорбарам

Магистр, Мэдээллийн технологийн багш Ц.Цэрэнгаваа

Магистр, Гандболын спортын мастер, Сургалтын онол арга зүйн багш Д.Шүрэнцэцэг

Магистр, Англи хэлний багш Р.Лхагвасүрэн

Магистр, Монгол хэлний багш Г.Хулан