79537491_1499455523547665_3280250095152398336_o

ҮБТДСУРГУУЛИЙН Р.ЛХАГВАСҮРЭН БАГШТАЙ 4В АНГИЙН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН ЛИГИЙН ТЭМЦЭЭН

ҮБТДСУРГУУЛИЙН Р.ЛХАГВАСҮРЭН БАГШТАЙ 4В АНГИЙН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН ЛИГИЙН ТЭМЦЭЭН 2 САР ГАРУЙ ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛЖ ӨЧИГДӨР ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА. Шилдэг холбогч Нармандах, Баасанжаргал, Шилдэг довтлогч Мөнхжин, Оюунчимэг, Шилдэг тэгш тоглогч Бямбасүрэн, Пунсалдулам нар шалгарлаа.

74214087_2805538872804248_4496123725690699776_o

ГАВЪЯАТ БАГШ Г.ЛХАГВАСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЗАЛУУЧУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОУ-ЫН ТЭМЦЭЭН

Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, ҮБТДС-ийн үүсгэн байгуулагч, Гонгорын Лхагвасүрэнгийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн оюутан, залуучуудын олон улсын тэмцээн өнөөдөр “Хүрд” компанийн спорт зааланд эхэллээ. Тэмцээнд ОХУ, БНСУ, Австрали, БНХАУ-ын Монгол Улсын их дээд сургуулийн оюутан залуучууд эрэгтэйчүүдийн олимпийн зургаан жингийн ангиллаар өрсөлдөж багийн дүнгээр ҮБТДСургууль аваргаар тодорч цомын эзэн боллоо. Нээлтийн ажиллагаанд Г.Лхагвасүрэн агсны гэргий Д.Буянтогтох, ҮБТДС-ийн захирал, доктор Л.Алтанцэцэг, Л.Гүндэгмаа, Г.Лхагвасүрэн агсны дүү Г.Даваацэрэн, “Монреаль-1976” олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Бүргэдаа, ҮБТДС-ийн төгсөгч, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Баяраа, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Сүрэнхорлоо, БНСУ-ын Инчёнь хотын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Ань Хан Сон, МЧБХ-ны ахмад тамирчин ОУХМ Ш.Рагчаа, Ж.Мөнх-Очир, Ж.Хайдав, Ж.Дамдинсүрэн, Б.Батчулуун, ҮБТДС-ийн багш нар оролцлоо.

72755135_2539213933031820_223799922476974080_n

ЭРҮҮЛ АГААР ЭМ УРИАН ДОР БОГД УУЛЫН АЯЛАЛ

019.10.12 энэ өдөр " Эрүүл агаар эм " уриан дор Богд-ууланд 1,2-р курс 4-р курсийн хичээлгүй оюутнууд оролцсон арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Уулын оргил, Олс таталт, хөгжөөнт буухиа гэсэн 3-н төрөлийн тэмцээний нийлбэр дүнгээр -1-р байр Ц. Гантөгс багштай 1б -2-р байрт С. Мөнх-эрдэнэ байштай 2а -3-р байрт 4-р дамжааны оюутны төлөөлөл

49238944_2046838972275351_7248948989330980864_n

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ

2019 оны 1-р сарын 6-9-ний хооронд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-нд ҮБТДС-ийн 1д ангийн оюутан Лхагвасүрэн овогтой Сосорбарам 52 кг-ын жинд, ОУХМ Ц.Цогтбаатар 73 кг-ын жинд тус тус алтан медаль, 2в ангийн оюутан МУГТ Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье!